Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д. Гармаа эхнэртэйгээ анхны хайраа илчилж дотносон захидал бичилцэж явсаар гэр бүл болжээ. Тухайн үед Гармаа гуай Горькийд сурч байсан бөгөөд эхнэр нь нэгэн захидал дээрээ “Хоёр цэцэг зураад дундуур нь ишээр холбоод тэр холбоосон дээрээ жижиг нахиа” зурсан байж. Үүнийг Д. Гармаа гуай ойлгохгүй байсан учир До. Нямаад үзүүлтэл “Өө чамд баяр хүргье. Чи аав болсон байна” гэжээ. Нөхөр учрыг нь ойлгоогүйдээ бантсан ч баярлан дэлгүүр гарч жаахан юм авчирч баяраа тэмдэглэсэн гэдэг. Үүнээс улбаалан “Нахиа” өгүүллэгээ бичсэн байна. Ингэж Гармаа зохиолч эхнэрийнхээ пролыг ойлголгүй эхнэрээ нэг их гомдоохоо шахжээ.
Ө. Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )