Гэр бүл: Түр зуурын амрагийн явдалд дүрэм байдаггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Эрчуудийн 90%, бүсгүйчүүдийн 80% нь амралтын газрын тур зуурын янаг амрагийн явдлын тухай мөрөөддөг гэнэ шүү. Богинохон хугацаанд амралтанд болсон хайр дурлалын роман нь карнавалтай адилхан санагддаг байна. Иймэрхүү зүйл таны амьдралд тохиолдох аваас өөрийнхөө стиль имижийг эрс өөрчилж, өөр нэгэн намтрыг зохиоход бэлэн байх хэрэгтэй болов уу. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдаг шүү дээ.

Сайн талыг нь дурдвал:

-Та сэтгэл хөдлөлийн цалгиаг авах болно. Амьдралын эрчмийг мэдрэхийн тулд цаг үеэ сэлгэж байхад зүгээр юм.

- Өөрийгөө гайхалтай. дур булаэм болсон мэт мэдрэмжийг авч урьдынхаасаа 100 хувь илүү эрч хүчтэй болсон мэт санагдана.

-Гаж буруу мэт сонсогдож байх авч амралтнаас ирээд нөхөртэйгөө харьцах харьцаа сайжрах нь бий. Учир нь эерэг сэтгэгдэлтэй амралтнаас буцаж ирээд нөхрөөсөө их зүйл шаардахаа болих ч юм билүү.

-Магадгүй та түүнтэйгээ сууж болох юм. Заавап салж төгсөх албагүй шүү дээ.

Харин одоо сөрөг талыг нь тоочвол:

-  Хэсэг  хугацаанд түүнийгээ мартаж чадахгүй захиа бичих, утсаар ярихыг нь хүлээж битүүхэндээ үргэлжилсэн сэтгэлийн шаналлыг эдлэх болно.

- Жирэмсэн болох, аль эсвэл ямар нэгэн өвчин авах эрсдэл гарахгүй гэхийг үгүйсгэхгүй юм. Иймд хамгаалалтгүй секс хийхээс тзтгалзах хэрэгтэй.

- Нөхөртэйгөө харьцах харьцаанд тань сэв сууж мэднэ. Хэрэв хар хүн чинь таны явдлыг мэдэх аваас уучилж чадахгүй л болов уу.

- Дахин ийм зүйлтэй учрахыг хүсээд байдаг болчихож мэдэх юм.

Эх сурвалж: Хань сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top