Гоо сайхан: Төмс таныг гоё болгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Төмс бол С витамины чухал эх булаг

Төмсөөр гоо сайхны маскийг гэрийн нөхцөлд хийх маш хялбар. Ялангуяа, цагаас эрт сульдсан, хөгширч буй арьсанд төмсний маск маш чухал. Томоохон төмсийг хальстай нь чанана. Халуунаар нь хальснаас нь салгаад нухна. Үүний дараа хоёр хоолны халбага сүү хийнэ. Бий болсон нухшийг нүүрэн дээрээ бүлээнээр нь тавина. 15-20 минут тавьж, хатсаных нь дараа угаана. Гэхдээ хүйтэн бус, бүлээн усаар угааж тэжээлийн тос түрхэнэ. Нойр муудах, баяр цэнгүүнд явсны дараа өглөө нь нүдний доод зовхи цэлхийх зэрэгт түүхий төмс тустай. Түүхий төмсийг үрүүлдээд нүүрэн дээрээ нүдний зовхи орчим 25-30 мин тавина. Дараа нь угааж арилгана.

 Яншуй нь эрдэс бодисын агууламжаараа хүнсний жимс ногоон дотроо дээгүүрт орно

Яншуйнд агуулагдах С витамин бусад ногоотой харьцуулбал 10 дахин их байдаг аж. Амьд эсийг тэтгэх төмөр, фосфор, кали, кальци ч их байна. Яншуйгаар гоо сайхны ханд, лосьон бэлтгэж болно. Тослог арьсанд зориулсан лосьоныг бэлтгэхдээ яншуйг жижиглэн хэрчээд дээрээс нь хагас аяга буцалсан ус хийж цагийн турш байлгана. Бий болсон хандаар нүүрээ өдөрт хоёр удаа арчина. Ус дуусвал нэмж хийгээд байж болно.

 Өргөст хэмхийн шүүс л арьсыг гайхамшигтай чийгшүүлдэг

Өргөст хэмх нь витамин С, В12, В, РР,  уураг, микроэлементүүд зэрэг чухал бодисыг агуулдгаараа гайхамшигтай ургамал юм. Нүүр цэвэрлэгч бэлтгэхдээ дунд хэмжээний өргөст хэмхийг үрж дээрээс нь адил хэмжээний архи хийнэ. Өргөст хэмхийн шүүс нь арьсыг цэвэрлэж ариутган, цайруулах үйлчилгээтэй. Ялангуяа батга гарамтгай, нүх сүв ихтэй, тослог арьсанд маш сайн нөлөөтэй.

Эх сурвалж: Хань сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top