173 мал нэмж өвчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 23

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар гурван аймгийн 11 сум шүлхий өвчний голомттой байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ сумдад 1462 мал шүлхийгээр өвчилснөөс 1388 малыг устгажээ. Хэнтий аймгийн Галшар суманд 324 мал өвчилж бүгдийг нь устгасан байна. Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 273 мал өвчилснөөс 257 малыг устгав. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн 287 цэгт 1321 хүн 265 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Хоёрдугаар сарын 20-ны өглөөний тоон мэдээллийг өмнөх өдрийн мөн үетэй харьцуулахад дээрх гурван аймгийн голомттой бүс нутгуудад 173 мал нэмж өвчилсөн байна. Тиймээс Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгуудад зорчихгүй байхыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
malchin(112.72.13.72) 2014 оны 02 сарын 23

Delhiid tsoohon baidag Bio uildvertei baij vaktsinaa hiij boldoggui yum baihdaa.Gadaadaas TENDER gej vaktsin avaH NEREER mungu tsohidog zurshilaqasaa salaagui yum baihdaa.Hytad boloh bolohgui maliin vaktsin hiilgesenee Enethegt hiilgesen bolgoj neg heseg manai[MAN] avarguud munch ih idej, eh oronoo moligdson doo.Nuguu em tarian mald uilchildeggui,esvel reakts uguj uhuuldeg.Odoo gaigui baigaa.Ideechin ugaachin nar sonotugei,uhej dald orsugai.Eh oron min...?!

0  |  0
njuty(202.179.10.150) 2014 оны 02 сарын 23

Шүлхийн өвчлөлт зогссон гээд радио телевизээр ярьсан бас л худлаа юу?энэ улс оронд нь ер нь үнэн юм ярьпаг хүн гэж байнга уу?сайдаасаа аваад л сайн эрээ хүртэл бүгд худалч,ямар хэцүү юм бэ?ухаандаа шүлхийн талаар орон даяар бидэнд хэвлэл мэдээлэлээр худлаа ярих нь хэнд хэрэнгштэй юм бэ?яг үнэнийг хэлэхэд энэ удаад шүлхийн өвчлөл дээр ЗЕГ маш хариуцлагагүй ажилласан шүү,ҮХААЯ-ч гэсэн,ухаандаа шүлхийн вакцингүй сууж байдаг,ийм яам ийм сайд хэрэг байна уу?хариуцлагагү

Top