Монголын бодлогыг 30 гаруй мянган төлөөлөгчдөд танилцуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

Канадын Торонто хотод гуравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлогчдын Холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагт Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй яам, агентлаг болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох аж. 80 гаруй жилийн түүхтэй энэ арга хэмжээнд 125 гаруй улс орноос уул уурхай, эдийн засаг улс төр, бизнес, болон бусад салбарын 30.000 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм. Мөн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн техник, технологийн үзэсгэлэн болно.

 

Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлах бодлого хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар танилцуулга хийнэ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Боомтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, илтгэл тавих юм. Уул уурхайн сайд Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгийг энэхүү чуулга уулзалтын үеэр танилцуулах юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top