Сургамжит өгүүллэг: Ээж

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 04

Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай , мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов.

Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурчээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядалтаар солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Нэгэн удаа эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх шиг нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсоноо хэлээд түрүүлээд гэрээсээ явав. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж хандаж байхыг хүсэв . Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болжээ. Худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга болжээ. Нэг өдөр түүнд эмч нар тохирсон хос нүд олсоноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дараа болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдахаасаа илүү өндөр болжээ.
Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч ;

- би энэ дэлхий дээр дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу ? хэмээн асуулаа.

Эмч хариуд нь;

- Үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмзэг(202.126.92.234) 2024 оны 12 сарын 24

ямар өрөвдөлтэй агуу хайр вэ

1  |  1
Цэцэгмаа(59.153.113.178) 2024 оны 12 сарын 12

Маш өрөвдөлтэй сэтгэл гаргасан гоё болж

9  |  2
Top