Германийн реппер, нэрт продюссер, дуучин Nana Монголд тоглолт хийгээд буцсан. Тал нутгийн фенүүдтэйгээ уулзаад сэтгэгдэл маш өндөртэй буцсан тэрбээр дахин ирнэ гэдгээ хэлсэн.
Энэ сарын 1-нд болсон түүний тоглолтын нэгэн сюрприз нь “Take-Off” хамтлагийн дуучин Э.Бат-Эрдэнэ Nana-тай хамтран дуулсан явдал байлаа. Монголын тайзан дээр дэлхийн алдарт дуучинтай хамтран дуулсан тэрбээр Nana-г эх орондоо урьсан Монгол-Австрийн залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.
Поп хамтлагуудын дунд өөрийн гэсэн өнгө төрх, хит дуугаараа ялгарч чаддаг “Take-Off”-ийн Э.Бат-Эрдэнэ ийнхүү үзэгчдэд том сюрприз барьсан юм.
