Биеэ захирах чадалгүй, сохор дур тачаалынхаа боол болсон хүнийг өнөөдөр гаж донтон гэж хэлэхгүй ч, хормой султай, завхай хэмээн нэрлэдэг. Хүнийг ер нь бэлгийн соёл замбараагаар нь ямар хүн бэ гэдгийг харж дүгнэж болдог байна. Нас сүүдэр өндөр хэрнээ буруу өтөлсөн тавьтаргүй хүн цөөхөн хэдий ч энэ бол сохор дур тачаал юм. Уг нь эрүүл саруул хүн хурьцлын дараа бие нь тайвширч жинхэнэ сексээр дур ханан, хүсэл тачаал нь унтрахын сацуу бэлгийн сэрэл мэдрэмж нь буурна. Ингэж сэрэл мэдрэмж буурах нь эрч хүчээ цаашид утга учиргүй дэмий үрэхээс сэргийлэн хямгадсан хамгааллын саатал юм. Ийнхүү сексийн дур хүслийг байгаль эх өөрөө удирдан зохицуулж хурьцлын үйлдлийн илүүдлийг зогсоодог. Үүний учир нь хэрээс хэтэрсэн хурьцал хүний мэдрэлийн системийг ядрахад хүргэдэг юм байна. Үүнээс үзэхэд секст хэт шунан тачаадах нь бэлгийн амьдралыг жинхэнэ утгаар нь бус, ой ухаанаа гээсэн адгуус мэт богодог байна. Энэ нь хэдэн ч удаа хурьцал үйлдсэн ханаж цадахыг мэдэхгүй, улам шүлэнгэтэн мунаглах байдлыг үүсгэнэ. Улмаар сексийн гаж явдалд ордог төдийгүй эрүүл мэнд оюун сэтгэхүйгээрээ хохирдог байна.

Сэтгэгдэл ( 0 )