1. Эмэгтэйчүүддээ цэцэг бэлэглэдэг уламжлал тогтсон. Уламжлалт баяр Мартын 8.
2. Эртний Ромоос эхтэй. Эхнэртээ хамгийн их анхаарал халамж тавьдаг халамжийн баяр. Мартын 8.
3. Эртний Ромд боол эмэгтэйчүүдээ хүртэл хүндэтгэж бэлэг өгч амраадаг. Хүндэтгэлийн баяр Мартын 8.
4. Орчин үеийн түүхэнд 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байсан түүхтэй. Мартын 8.
5. 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсаж байсан түүхтэй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө өдөр Мартын 8.
6. 1911 оноос эхлэн Европын хэд хэдэн оронд тэмдэглэгдэж эхэлсэн түүхтэй эртний баяр Мартын 8.
7. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 100 гаруй жилийн турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Дэлхийн баяр Мартын 8.
8. 1975 онд НҮБ-ын Ерөнхий Чуулганаас “Олон улсын эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан түүхтэй. Мартын 8.
9. Монгол Улсад Мартын 8-ныг эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх эрхийг хамгаалах баяр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй баяр. Мартын 8.
10. Бие үнэлэхийг “Дэлхийн хамгийн анхны мэргэжил” гэж хүлээн зөвшөөрдөг ч “мэргэжил”-ээрээ ажиллахыг хүссэн эмэгтэйчүүд жагсаж байсан түүхтэй. Жагсаалын баяр Мартын 8.
11. Жилдээ ганцхан удаа ээжийгээ баярлуулдаг баяр. Ээжийн баяр Мартын 8.
12. “Иргэд 1848 оны гуравдугаар сарын 19-нд Пруссын хаанд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхийг нээж өгөхийг хүссэн захидал илгээсэн нь “Мартын 8”-ныг тэмдэглэх шалтгаан болсон” гэсэн бас нэг түүх гаргаж ирсэн. Түүхт баяр Мартын 8.
13. Тухайн үеийн жагсаалаар биеэ үнэлэх мэргэжлийг хүлээн зөвшөөрсөн атлаа. Одоог хүртэл зөвшөөрөөгүй мэт явсаар ирсэн.
14. Баярласан ээжүүд аз жаргалыг мэдэрдэг. Хайрын баяр Мартын 8.
15. Ээж, охин, эмэгтэй дүү эгч нараа баярлуулдаг баяр. Эмэгтэй хүн бүрийн баяр Мартын 8.

Сэтгэгдэл ( 0 )