Их Британийн хунтайж Харри өнгөрсөн бямба гаригт найз бүсгүй Крессида Бонасыг олны өмнө албан ёсоор дагуулан гарч ирлээ. Тэрбээр халах сургуулийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ийнхүү Британийн дараагийн гүнжийг танилцуулжээ.
Тэд нэлээд хугацаанд үерхэж байгаа ч олны өмнө ийнхүү гарч ирээгүй бөгөөд тэмцээний үеэр бүсгүй найз залуугаа энхрийлэн үнсэж байгаад папарацийн дуранд өртсөн байна. Хааны гэр бүлээс дүрсгүй, томоогүйгээрээ алдартай хунтайж Харри-гийн найз бүсгүй чамгүй өндөр боловсролтой, мөн язгууртан гаралтай нэгэн ажээ.

Сэтгэгдэл ( 0 )