Сүүлийн үед нам жим байх болсон алдарт жүжигчин Скарлетт Йоханссон зургаан сарын дараа нэгэн гайхалтай мэдээг дуулгахаар зэхэж байна. Тодруулбал, тэрбээр хагас жилийн дараа ээж болох ажээ.
Скарлетт бие давхар гэдгээ маш сайн нууцалж байжээ. Өдгөө 29 настай жүжигчин бүсгүй анхны хүүхдээ хүлээн, эрүүл мэндээ маш сайн хамгаалж байгаа гэнэ. Гэхдээ тэрбээр хуримын талаар ямар нэг төлөвлөгөө гаргаагүй байгаа, ойрын үед гэрлэх тухай ер бодохгүй байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )