Тэр яг аав шүү. Арнольд Шварцнеггерийн нууц хүү Жозеф Баэна ахлах сургуулийн усанд сэлэлтийн тэмцээний үеэр аавынхаа залуу цагийг санагдуулам бие хаагаараа гайхуулжээ. Тэрбээр хэдхэн жилийн өмнө алдарт жүжигчин, тамирчин, улстөрч, Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггерийн хүү гэдэг нь тодорхой болж, бөөн сэнсаацийн эзэн болж байлаа.
Өдгөө 16 настай Жозеф нуухын аргагүйгээр аавтайгаа адилхан болж байгааг зургаас харж болно. Өнгөрсөн даваа гаригт Калифорнийн Бейкерсфилдэд ахлах сургуулийн усанд сэлэлтийн тэмцээнээр папарацийн дуранд ийнхүү өртжээ.

Сэтгэгдэл ( 0 )