Коксжсон нүүрсний үйлдвэр байгуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс утаагүй зуухыг айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн Багануурын уурхайн нүүрсийг хямдаар олгож эхэлсэн ч утаа буурсан уу гэвэл үгүй гэж хэлэх хүн олон. Харин нүүрсний ордуудаас хамгийн илчлэг өндөртэй утаа тортог багатай нь налайхын нүүрс байдаг байна.

Зарим мэргэжилтний хэлж байгаагаар налайхын нүүрсний нөөц багасч байгаа гэдэг боловч баруун жигүүрт нь 25 сая тонн нөөц байгааг Уул уурхайн яамны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тогтоожээ. Харин дээрхи ордыг хамгийн сүүлийн үеийн гүний уурхайн дэвшилтэт технологиор гарган авах боломж дотоодын компиануудад байгаа юм байна. Ингэснээр 600 орчим хүнийг осол авааргүй ажлын байраар хангахаас гадна коксжсон нүүрсээр хотын хэрэгцээг хангаж агаарын бохирдлыг бууруулах боломжтойг мөн онцолж байгаа юм.

25 сая тоннын нөөц бүхий ордыг “Сүмбэр худаг” ХХК ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.  Энэхүү  уурхайг ашиглалтанд оруулсанаар жилдээ сая тонн нүүрс олборлоход тогтоогдсон нөөцөөрөө 25-30 жил ажиллахаас гадна зардлаа дөрвөн жилийн хугацаанд нөхөх бүрэн боломжтой гэнэ. Засгийн газар дэмжээд өгвөл хотын шүдний өвчин болсон агаарын бохирдлыг бууруулах. Нөгөөтэйгүүр нийслэлчүүдийг тогтвортой үнэтэй нүүрсээр урт хугацаанд хангах боломж бүрдэж байгааг албаныхан онцолж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top