Ураны орд ашиглах ТЭЗҮ боловсруулна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани одоогоор Дундговь аймгаас нийт 12 ураны ордод хайгуулж хийж, нөөц тогтоогоод байна. Сүүлд Дорнод аймгийн нутагт орших Гурванбулагийн ураны ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусч байгаа талаар Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Ийнхүү ордуудад хайгуул бүрэн хийж дууссаны дараа олборлолтыг хэзээнээс эхлүүлэхийг шийдвэрлэх юм байна.

“Мон-Атом” компанийн одоогийн илрүүлээд буй ураны нөөцийн хэмжээ 63 мянган тонн гэдэг ч хайгуул хийх орд ийнхүү нэмсээр байгаа тул ураны олборлолт хийх нөөцийн хэмжээ эцэслэн батлагдаагүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сампил(112.72.13.111) 2014 оны 03 сарын 17

Ингэснээр малын тоо толгойг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Ухаандаа хоёр толгойтой тугал төрөөд байвал түүнийг хоёр малаар тооцох учраас Монгол улс 40 сая хоёр толгойтой малтай болчихвол түүнийг статистик бүртгэлдээ 80 саяар тооцож оруулснаар АН-ын өндөр хөгжилтэй маа-тай болох мөрийн хөтөлбөр бүрэн давж биелэх ач холбогдолтой.

0  |  0
zochin(202.126.89.209) 2014 оны 03 сарын 17

”Ураны орд ашиглах ТЭЗҮ боловсруулна” энэ мэдээ үнэн үү. яана аа энэ ажлаа зогсоо. энэ төсөл монголын ирээдүйг устгана дааа. олборлосны дараах хор уршиг гэж юу байдгийг ард түмэн сайн ойлгохгүй мэдээлэл мэдлэгийн хараат байдалд байдгийг ашиглан ийм ажмл өрнөж байгаад харамсаж байна.

0  |  0
Top