”Роснефть” Монголд газрын тос олборлох хүсэлт тавьжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 18

ОХУ-ын “Роснефть”-ийн ерөнхийлөгч Игорь Сечин манай улсад ирээд буцлаа. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзсан байна. Уулзалтын үеэр Ангарскийн үйлдвэрээс манайд нийлүүлэх шатахуун болон савласан битумийн хэмжээг нэмэгдүүлэх, Монголын нутагт газрын тос хайх, олборлох талаар ярилцсан аж.

Энэ асуудалд Уул уурхайн яамны зүгээс “Төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул ОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж Игорь Сечин ярилаа. Хоёр тал харилцан мэдээлэл солилцож энэ асуудлыг судлах шаардлагатай” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Бямба(122.201.21.114) 2014 оны 03 сарын 18

Хоолойгоор тос нийлүүлнэ гэдэг чинь бас л хараат байдалтай л болно ш дээ. Тэгсэнд орвол бензин түлш хийдэг болбол яасан юм бэ ГАНХУЯГ аа. Бэлэнчлэх сэтгэлгээнээс салаач дээ.

0  |  0
Ялалт(112.72.13.51) 2014 оны 03 сарын 18

Сайхан мэдээ байна. Газрын тосны хоолой тавих ажил ер нь бол эхэлнэ л гэсэн үг юм байна ш дээ. Дээр суусан дээрэмчид одоо жаахан ухаантай байж, ардчиллын төлөө биш, улс МОНГОЛЫНХОО төлөө хурдхан юм хийх цаг болжээ. Хэт их утсан хүүхэлдэй царайлбал хэн ч биш болдгийг Украйны жишээ харуулаад байна биш үү.

0  |  0
ок(103.26.194.4) 2014 оны 03 сарын 18

Болохгүй юм алга байна ш дээ. Ажил болгох ёстой бусуу сунжраад мартдаг шүү дарга нараа.

0  |  0
buyanaa(202.21.112.2) 2014 оны 03 сарын 18

zuv shuu.. ukrainii asuudal manaid eyrgeer nuluulun yu unen ene l unen bh

0  |  0
Баатар(103.26.194.8) 2014 оны 03 сарын 18

Манайд асар их нефт байгааг шар толгойтой өргөмөл дүү нар мэдэж байгаа л даа. Тэгээд лОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна хэмээн зүйварч байгаа юм. Манайхан жаахан тэвчээртэй загнаж, өөрийнхөө нефтээр өөрсдөө шатахуун хийж шуналдаа баригдсан шатахуун импортлогчидыг хазаарлан зогсоох цаг болжээ.

0  |  0
сэтгэл(124.158.109.14) 2014 оны 03 сарын 18

МОНГОЛЧУУД ГЭЖ €€РСД€€ ЮМ ХИЙЖ ЧАДДАГVЙ ЯАСАН АРЧААГVЙ ТЭНЭГ ХVМVVCЮМ БЭ. ДАНДАА Л ГАДНЫХНЫ ЦАРАЙ ХАРСАН €Р€ВДМ€€РЧ ЮМ ШИГ.

0  |  0
Top