Энэ жил та нөгөө л хуучин ажлаа хийхүү эсвэл цоо шинээр илүү үр бүтээлтэй ажлын байранд ормоор байна уу?Та одоогийн байр сууриндаа сэтгэл дундуур байвал мөрөөдлөө бодит болгох цаг нь болсон гэсэн үг. Олон удирдагч, мэргэжилтнүүд ажлын байраа солих талаар дотоод сэтгэлтэйгээ тэмцэлддэг гэхэд хэлсдэхгүй. Тэдний эргэлзээ нь хар дарсан зүүд болж, мөрөөдлийнхөө ажлыг салхинд хийсгэдэг. Зүрх сэтгэл чинь "ямар нэг сайн зүйлийг шинээр эхлэх цаг" гэж шивнэж байж ч магадгүй. Бид өөртөө төгс тохирсон ажил олж болох юм. Гэхдээ том мөрөөдлийг бодох зоригтой байх ёстой. Боломжийг судла. Үргэлж хийхийг хүсдэг байсан зүйлээрээ амьжиргаагаа залгуулж чадах уу? Хэрвээ та үнэхээр сонирхолтой ажлаа сонговол оронд нь юу шаардагдах вэ? “Өөрийгөө та хүүхэд гэж бодоод хамгийн их айдаг зүйлээ асуу, дараа нь хариул” гэж хүний нөөцийн группын ерөнхийлөгч Пат Шулер зөвлөсөн байдаг.
Цаг явсаар байна. Тим Эванс 16 жилийн турш Хойд Америкын Proctor & Gamble-ын төлөө ажиллаж, борлуулалтын хөгжлийн дэд ерөнхийлөгч болсноор ажлаасаа гарсан. Хожим нь тэрээр борлуулалтын жижиг компани нээсэн байна. Тэр амжилттай ажиллаж байсан хэдий ч ямар нэгэн зүйл дутуу байснаа дурсдаг. "Эцэг эхийн хувьд, би сайн гэрийн эзэн, сайн аав байх нь ялгаатай гэдгийг олж мэдсэн юм. Та хүүхдийнхээ дурсамжинд байхын тулд одоо тэдний амьдралд байх ёстой” гэж ноён Эванс хэлжээ. Тэрээр : Би “Залуусын хөдөлмөрийг дэмжих сан”-ийн хөгжлийн захирал болж, өөрийн сэтгэл зүрхээ сонсон, ур чадвараа сонгосон. Энэ нь намайг гэр бүлийнхэнтэйгээ хамт илүү цаг зарцуулах, улс нийгэмдээ хувь нэмэр оруулах боломжийг олгодог. Би залуу хүмүүсийн амьдралд өөрчлөлт гаргахад нь тусалдагтаа дуртай хэмээн дурссан байдаг.
Харин та өөрийн ур чадвар, ашиг сонирхлоороо сайн тоглолт хийж, илүү утга учиртай ажил олоход бэлэн үү? Өөрчлөлт хийхэд тань туслах доорх дөрвөн тактикыг мөрдөөрэй.
1. Айдастайгаа тулгар
Та шинэ чиглэлийг эрэлхийснээр энгийн байдлыг орхих болно. Урт хугацааны зорилгыг хэрэгжүүлэхийн тулд богино хугацаанд шийдэх хэрэгтэй, нэг том харайх биш хурдан хурдан алх. Эдгээр жижиг алхам болгон таныг айдсаас чинь бага багаар салгана. “Би айдсаа алдаа болгож харснаар хүчтэй болсон” гэж Пат Шулер хэлсэн байдаг.Хэрвээ замын хөдөлгөөнийг сэтгэлзүйгээр төлөөлүүлбэл “Шар гэрэл нь бидэнд болгоомжтой үргэлжлүүлэхийг хэлдэг бол улаан нь айдсаа зогсоохыг сануулдаг”. Та эдгээрийг мөрдлөг болгож хэрэглэн, илүү их суралцсаны дүнд айдсаа бууруулахад хувь нэмэр өгнө. Өөрөөсөө асуу: Би өөрчлөгдөж, өөрийгөө удирдаж чадах уу? Дараа нь өөрийнхөө хянаж чадахгүй зүйлсийн талаар бүү санаа зов. Хэрвээ тэгж эс чадвал айж, өөртөө тасчуулсаар байх болно. “Бодол санаагаа хянах нь таныг дагаж буй айдсыг унтраадаг” гэдэг үг байдаг. Та эсрэг үр дүн бодохоосоо өмнө аз жаргалаа олж, хайртай хүмүүсийнхээ төлөө анхаарал тавьж, илүү тэнцвэртэй амьтай зүйлийг хийвэл амжилт аяандаа ирдэг нь бодит үнэн.
2. Зорилго ба мөрөөдөл
Зах зээл болон ирээдүйтэй ажлын байрны хандлагын талаар суралц. Өөрчлөгдөж буй бизнесийн практикт ажлын байрны сонголт хэрхэн нөлөөлдөг вэ? Гэдэгт дүн шинжилгээ хий. Мөн орох гэж байгаа албан байгууллагаа сонгохдоо бусад хүмүүсийн санаа бодол, дотор нь ажилладаг хүмүүсийн яриаг сонсоод нэг үзээрэй. Санаачлагатай бай, таны мөрөөдөл таны ирээдүй. Магадгүй та нэгэн зэрэг олон шинэ зүйлийг хийх зорилготой байж болно. Эдгээр нь таны ур чадварыг шинэ боломжтой холбон эрч хүч, итгэл найдварыг өгөх болно. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд заавал зорилго тавин ажил хэрэг болго
3. Шат босго
Таны нуугдмал авьяас чадвар, тохирох ажлын байрыг тань бий болгож ч магадгүй. Өөрийгөө таньж мэдэх тест, сонжоонуудыг ашиглаад үзээрэй. Мөн хүссэн ажил чинь хэрхэн хэрэгжиж байгааг харуулсан товч жагсаалт үүсгэ. Бизнесийн холбоо, зарим сүлжээний цуглаанд оролцож, бусад салбарын тухай судалгаа явуул. Шинэ ур чадварт суралцах хүсэл санаачлагатай бай. Эрэлт хэрэгцээтэй ажлын байрны төрөл байнга өөрчлөгдөж байдаг учраас хэрэгцээтэй мэргэжлийг биш хийх дуртай ажлаа л олоход амжтилтанд хүрэхэд ойр болно.
4. Өөрчлөлтийг өнөөдрөөс
Үнэхээр та ажлаасаа уйдаж, ажилдаа явна гэдэг ял шиг санагдаж байгаа бол яг одооноос нөхцөл байдлыг гартаа ав. Хэдий та ажлыг мөнгөний төлөө хийж байгаа ч амьдралынхаа талыг дургүй зүйлээ хийж өнгөрүүлнэ гэдэг харамсмаар. Амьдрал бол өөрчлөлтийн аялал юм. Та нэг шөнийн дотор эрс өөрчлөлт хийж чадахгүй. Гэсэн хэдий ч, юуг ч хойшлуулалгүй алхам алхмаар ахих боломж таны гарт байна.
Дараа нь юу болох вэ?
Таны өөрчлөлт, сонирхолтой шинэ боломжуудыг нээж өгөх болно. Лиз Лийдс хэмээх бүсгүй Бостон хотод хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж амьдарч байгаад, гэнэт л Миами рүү нүүж, шинэ ажилд орж, тэс өөр орчинд амьдрахаар шийджээ. Тэрээр 24 жилийн турш Бостонд амьдарч байсан ба өөрчлөлт нь түүнд аймшигтай бөгөөд сэтгэл хөдөлгөм байсан. Гэхдээ ажил олгогч нь түүнийг жил хагасын дараа халж, тэрээр ажилгүй болсон ч бизнесийн удирдлагаар магистрын зэрэгт сурахаар шийджээ. Миами-ийн их сургуульд сурч байхдаа тэрээр орон нутгийн эмнэлгийн сургуульд нь түр зуур ажиллахаар болжээ. Энэ ажил нь түүнд маш их таалагдаж, тэрээр одоо тун амжилттай ажиллан, сайхан амьдарч байгаа талаар дурссан юм. Шинэ ажил эхлэх хэцүү байдаг гэхдээ энэ нь таны амьдралыг илүү сонирхолтой болгодог. Гүнзгий амьсгаа аваад, үнэхээр энэ таны хийх дуртай, чаддаг зүйл чинь мөн үү? Гэж өөрөөсөө асуу! Хэрвээ тийм бол баяр хүргэе! Харин үгүй бол анхны алхамаа хийгээд үзээрэй!
Сэтгэгдэл ( 0 )