Ажил олгогчдод зориулсан бүртгүүлэх заавар

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

Job.zindaa.mn сайтыг сонгон хэрэглэж буй танд энэ өдрийн мэнд хүргэе!

 Манай сайтыг ашиглаж, ажлын зараа нийтэлснээр өөрийн байгууллагад тохирсон боловсон хүчинээ олоход илүү хялбар болох юм.

Та сайтад бүртгүүлэхийн тулд  баруун дээд буланд байрлах бүртгүүлэх товчийг дарж, байгууллагаар бүртгүүлэх хэсэг рүү орж бидний санал болгосон 100 хувийн хөнгөлөлтийн эрхтэй дунд багцыг сонгоно. 

Ингэснээр байгууллага бүртгүүлэх хэсэг гарч ирнэ. Та өөрийн байгууллагын нэр, цаашид нэвтэрч байх баталгаатай и-мэйл хаягаа бичнэ. Мөн job.zindaa.mn сайтад орохдоо ашиглаж байх  шинэ нууц үгээ бичин, дахин давтан оруулна. Дараа нь хамгаалалтын код болох улаанаар бичсэн үсгийг код гэсэн хэсэгт хуулан бичээд, өөрийн гар утасны дугаараа оруулан бүртгүүлэх товчийг дарна. Үүний дараа өөрийн гар утасныхаа дугаарыг оруулаад бүртгүүлэх товчийг дарна. Ингэснээр таны оруулсан утасны дугаарт бүртгэл баталгаажуулах код мессежээр ирнэ. Эцэст нь  мессежээр ирсэн дөрвөн оронтой тоог баталгаажуулах код хэсэгт оруулснаар та job.zindaa.mn сайтыг бүрэн ашиглах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top