Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн ээлжит хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, тухайн албан тушаалд Түмэнжаргалын Мэндсайханыг 2014 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн томиллоо.
Т.Мэндсайхан нь 1982 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1982-1986 онд ЗХУ-ын Санкпетербургийн /хуучнаар/ Эдийн засгийн дээд сургууль, 1993-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль, 1998-2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Маннхаймийн Их Сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор /PhD/, Орос, Англи, Герман хэлтэй.
1986-1988 онд Хөдөлмөр, Нийгэм Хангамжийн Улсын Хороонд хөдөлмөрийн Улсын байцаагч, 1988-1990 онд Төлөвлөгөө Эдийн Засгийн Улсын хороонд мэргэжилтэн, 1990-1992 онд Монголын Залуучуудын Холбоонд эдийн засагч, 1992-1994 онд “Дуулга” хоршоо, “Тэнхлэг ус” ХХКомпанид захирал, 1994 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2002-2008 онд Хууль зүйн үндэсний төвд Сургалтын төвийн дарга, 2012-2013 онд “Боналекс” хуулийн компанид ахлах хуульч, өмгөөлөгчөөр тус тус ажиллаж иржээ.
Сэтгэгдэл ( 1 )
баяр хүргэе, амжилт