Оросууд Монголын уранд хордсон малын махыг авахаас татгалзаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

Оросын “Еpochtimes.ru” сайтад Монголын ураны талаар нэгэн нийтлэл гарчээ. Монголын мутантууд гэсэн утгатай энэ нийтлэлд ураны хордлого зөвхөн тухайн улсад ч биш бүс нутгийн хэмжээнд аюул тарина гэдгийг онцолсон байв. Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монголд мутантууд төрж байгаа нь ураны уурхайгаас болсон

 


Мэдээлэл. Улаан-Үүд, гуравдугаарс арын 21. Монголд мутацид орсон төл малын тоо нэмэгдсээр байна. Шинжээчид үүнийг ураны ордуудыг ашиглахдаа аюулгүй байдлыг алдагдуулсантай холбоотой гэж үзэж байгаа аж. Энэ талаар “Байкал-Daily” сайтад бичсэн байв.

Зарим оронд хоёр толгойтой төл мал, нүдгүй, дөрвөн мөчгүй хурга гарсан тохиолдол бий. Хамгийн гол нь, мутант амьтан гарсан тохиолдол нэлээд олон аймагт бий. Үүнийг гадны компаниуд Монголд ураны хайгуул, олборлолт хийж байгаатай холбон тайлбарлаж болно.

Одоогийн байдлаар 11 аймагт ураны хайгуул, олборлолт хийж байна. Монголын Ногоон намын төлөөлөгчдийн хэлснээр, гадаадын компаниуд уран хайж, олборлохдоо аюулгүй байдлын гэрээг зөрчиж, цацрагийн хяналт огт хийдэггүй гэсэн.

Орон нутгийн засаг захиргаа үүнийг өөрчилж чаддаггүй нь өөрсдийнх нь хэрэгцээ, бас дээд газрын тушаалтай холбоотой. Монголын Засгийн газар эдгээр компанийг шалгаж цөөнгүй зөрчил илрүүлсэн ч ямар нэг арга хэмжээ аваагүй.

Европт амьдардаг монголчууд Лондон хотод цугларч Монголд ураны бодлогыг эсэргүүцэж, тайван жагсаал зохион байгуулсан. Гэвч үүнд Монголын эрх баригчид ач холбогдол өгөөгүй юм.

Одоо Монгол Улс Орос руу мах нийлүүлэхгүй байгаа ба олон жилийн өмнө үнийн асуудлаар хэлцэлд хүрч чадаагүйгээс ийм байдалд хүрсэн. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монголоос Буриад, Чита, Иркутскт мах нийлүүлэх гэрээг сэргээхээр ажиллаж байгаа. Харамсалтай нь одоо Монголоос авах мах дэндүү аюултай биш гэж үү.

***

Оросууд ингэж бичжээ. Тэд Монголын ураны аюулыг байгаль экологи, монголчуудын эрүүл мэнд аюулгүй байдалд санаа зовсондоо биш өөрсдийн эрүүл мэндийн төлөө хөндөж бичсэн байна. Харин бид иргэний нийгмийн хэмжээнд ярихаас төрийн түвшинд үүнийг ярьж хэлж байгаа түшээ лав байхгүй. Тун удахгүй нээрэн хоёр толгойтой хүүхэд төрөх вий дээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б..(66.181.177.247) 2017 оны 07 сарын 19

Энэ нь монголыг ураны их нөөцтэй ч зах зээлээс шахах нэг явуулга, гэхдээ манай авилгач төр өөрсдөө баяжиж байвал хяналтгүй хараагүй тул ард түмний эрүүл мэнд хэнд ч падгүй болсон цаг болохоор бас бодууштай...

0  |  0
Zak(27.123.214.2) 2014 оны 03 сарын 26

Ene uraniig olborluulahgui baihiin tuld gadaad dotoodod yamar ih yavuulga hiij baina aa?Uranaasaa aihiin orond ashiglahaa bodoh heregtei shtee. Hunii tolgoi ugaagaad baitsgaah yum.

0  |  0
mgl(103.26.194.28) 2014 оны 03 сарын 25

Hudalaa EH ORONCH bolj jujiglej bga humuus Eh ornii erh ashigt gai bolj bna. Ene humuusee shalgaad neg tiish ni bolgooch ee. Uursduu ashig oloh gej Mongolchuudiin ner hundeer togloj bolohgui..... hudalaa yum medehgui tsarailaad malchidaas novshiin zan ih garch bna shuu.... maldaa eldev taria tarichihaadsuuld ni meden budilaal.....?????

0  |  0
emgenel.(202.21.113.140) 2014 оны 03 сарын 25

orosuud unen yum bichij. ted bidnees iluu unen bodit medeeleltei bgaa. ter tusmaa uranii asuudal deer. frenchuud mongoliig yag afrika shig bolgoh gej bna. getel bid yag uher shig tolgoiruugaa tohuilah yag ter uedee l medeh biz.

0  |  0
irgen(103.26.194.4) 2014 оны 03 сарын 25

Sain l biz dee...ugaasaa l avdaggii bsan sh te..

0  |  0
зочин(103.26.194.8) 2014 оны 03 сарын 25

энэзураг буруу зураг байна Монголд байхгүй үүлдрийн хонь байна

0  |  0
Зочин(103.26.194.11) 2014 оны 03 сарын 25

Хуучин ЗХУ гэж байхад 1970, 1980 аад онд оросууд асар их ураны хог авч ирээд монголд булчихсан шүү дээ. 30, 40 жилийн өмнө булсан ураны хөнөөл одоо илэрч байгаа юм. Тэгээд та нар ”Орос ах” нар гээд шүтээд бай.

0  |  0
Top