“SouthGobi Resources” Монголд том алдагдал хүлээхээс айж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 26

“Ройтерс” Монголын эдийн засгийг онцлов. Учир нь Эдийн засгийн чуулган болж буй энэ өдрүүдэд Монголын эдийн засаг хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн анхаарлыг татаж байгаа.

Харин барууны толгой шинжээчдийг нэгтгэсэн “Ройтерс” агентлаг манай санхүүг юу гэж харав. Тэд эдийн засгийг төлвийг уул уурхайгаар харуулжээ.


Нүүрс олборлогч “SouthGobi Resources” Монголд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах санхүүгийн эх үүсвэр хайж байгаа аж. Энэ компани “Рио Тинто”-гийн удирдлага дор явдаг. Энэ бүхэн нь тус компани томоохон алдагдалд орж, олон улсад үнэ цэн нь буурах шалтгаан болсон гэжээ.

Мөн энэ онд Хятадад нүүрсний үнэ тааруухан байгаа нь “SouthGobi Resources”-ийн төлбөрийн чадварт шууд нөлөөлж эхэлсэн гэнэ. Компанийн бодит алдагдал арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 138 сая ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл хувьцаа болгоноос 75 цент алдсан гэсэн үг.

Харин он гарсаар эхний улиралд аль хэдийнэ 106.8 сая ам.долларын алдагдал хүлээгээд байна. Гэтэл компанийн орлого 32.5 сая ам.доллар болжээ. Хамгийн гол нь Овоот толгойн уурхайг хааснаас болж оны эхэнд дөнгөж 1.2 сая ам.долларын орлого олсон байна.

Өнгөрсөн баасан гаригт Торонтогойн хөрөнгийн биржийн хаалтын ханшаар эдний хувьцаа 73 канад доллараар үнэлэгдэж байв. Энэ нь нэг өдрийн өмнөхөөс 4 хувиар буурсан дүн аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.67) 2014 оны 03 сарын 26

hohi nee hov hooson umnuud manai bayalgiig taviad l birj deerees zugeer suuj bgaad l bayajaad bdag biz dee,suireed zailaisai,tednii hereg gej ogthonch alga,novshiin luivarchin freedland gai tarisan u gehees gaviya baiguulsan bish suireg suireg

0  |  0
Top