Улс төрчдийн өөрсөддөө зориулж эсгэсэн “давхар дээл”-ний асуудлыг их хурлаар хэлэлцдэг дээрээ гацаад буй. Эрх мэдлийн төвлөрөл, ажил албаны цалгардал үүсгэж байгаагийн шалтгаан болсон нэг хүн хоёр томоохон албан тушаал хашдаг байдлыг болиулахаар хуулийн төсөл санаачилсан ч “давхар дээл” гээчийг ханз татан хаяахад аль нам нь ч зориг хүрэхгүй байсаар өнөөг хүрлээ. Улсын Их Хурлын гишүүн гэх тодотголын араас уртаас урт гуншин үргэлжилдэг. Үүний нэг жишээ бол УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын алба хашиж буй С.Эрдэнэ юм. Түүнийг ийнхүү нэрлэхийн учир нь сайдад “давхар дээл” нь нимгэдэж дахиад хантааз углахыг хүссэн явдал юм. Тодруулбал Монголын сагсан бөмбөгийн холбоо гэж байсаар байтал Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулаад МҮСБХ-ны ерөнхийлөгчөөр өөрийгөө тодруулаад авсан.
Харин энэ сарын 23-нд хоёр холбоо нэгдээд шинээр дарга, УЗ-өө сонгосон. Гэтэл өчигдөр эрхэм С.Эрдэнэ гишүүн хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
УИХ, хариуцаж байгаа яаманд нь шийдэх ёстой асар их асуудлууд түгжрээд байдаг. Ялангуяа нийгмийн, нийтийн асуудлыг хариуцсан түүнд тэтгэвэр тэтгэмжээс эхлээд шийдэх асуудал мундахгүй баймаар. Төрийн түшээд ингэж спорт, урлагийн холбоодын ажлыг очиж булаацалддаг элийрлээ зогсоох цаг нь болсныг юмны учир ойлгодог болсон монголчууд хэлж байна. Зарим нэг нь алдарт уяач, болж алдар, гавъяа малчидтай булаацалдана. Харин бусад нь ингээд мэрэгжлийн холбоодыг булаацалдаад үймүүлээд явах нь эсгий хийх газар нохой хэрэггүй гэдгийг тод сануулах шиг. Үнэхээр спорт хөөх сонирхол байгаа бол төрийн ажлаа хойш тавиад биен тамирын багш болмоор. Соёл, спорт аялал жуучлалын сайд, яам байсаар байтал нийгмийн хамгаалалын хүн ямар зорилготойгоор сагсан бөмбөгтэй зууралдаад байгаа нь тодорхойгүй юм.
Улс төрчдийн өөрсөддөө зориулж эсгэсэн “давхар дээл”-ний асуудлыг их хурлаар хэлэлцдэг дээрээ гацаад буй. Эрх мэдлийн төвлөрөл, ажил албаны цалгардал үүсгэж байгаагийн шалтгаан болсон нэг хүн хоёр томоохон албан тушаал хашдаг байдлыг болиулахаар хуулийн төсөл санаачилсан ч “давхар дээл” гээчийг ханз татан хаяахад аль нам нь ч зориг хүрэхгүй байсаар өнөөг хүрлээ. Улсын Их Хурдын гишүүн гэх тодотголын араас уртаас урт гуншин үргэлжилдэг. Үүний нэг жишээ бол УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын алба хашиж буй С.Эрдэнэ юм. Түүнийг ийнхүү нэрлэхийн учир нь сайдад “давхар дээл” нь нимгэдэж дахиад хантааз углахыг хүссэн явдал юм. Тодруулбал Монголын сагсан бөмбөгийн холбоо гэж байсаар байтал Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулаад МҮСБХ-ны ерөнхийлөгчөөр өөрийгөө тодруулаад авсан.
Харин энэ сарын 23-нд хоёр холбоо нэгдээд шинээр дарга, УЗ-өө сонгосон. Гэтэл өчигдөр эрхэм С. Эрдэнэ гишүүн хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
УИХ, хариуцаж байгаа яаманд нь шийдэх ёстой асар их асуудлууд түгжрээд байдаг. Ялангуяа нийгмийн, нийтийн асуудлыг хариуцсан түүнд тэтгэвэр тэтгэмжээс эхлээд шийдэх асуудал мундахгүй баймаар. Төрийн түшээд ингэж спорт, урлагийн холбоодын ажлыг очиж булаацалддаг элийрлээ зогсоох цаг нь болсныг юмны учир ойлгодог болсон монголчууд хэлж байна. Зарим нэг нь алдарт уяач, болж алдар, гавъяа малчидтай булаацалдана. Харин бусад нь ингээд мэрэгжлийн холбоодыг булаацалдаад үймүүлээд явах нь эсгий хийх газар нохой хэрэггүй гэдгийг тод сануулах шиг. Үнэхээр спорт хөөх сонирхол байгаа бол төрийн ажлаа хойш тавиад биен тамирын багш болмоор. Соёл, спорт аялал жуучлалын сайд, яам байсаар байтал нийгмийн хамгаалалын хүн ямар зорилготойгоор сагсан бөмбөгтэй зууралдаад байгаа нь тодорхойгүй юм.
Сэтгэгдэл ( 6 )
shunaltai har lud ve muruuruu l hugshchuuliin mungiig tsokhikhgui
Баянгол дуургийн аппарат тэр чигээрээ хамаатнууд нь.ажил явуулахад товогтэй болсон бна лээ”яана даа
BGD in zasag dargin ajlig hideg ahduuseeree ajilladagzasag daga haashaa harj baah henig tomiloh choloolohoo Erdeneegees tsag tutamd asuudag Erdenee shunaltai mongond ariggui ih hetsuu hun dee
Эрдэнэ гэж балай юм юу ч чадахгvй байж энэ олон албан тушаалаар яах гээд байгаа юм одоо байгаа ажлаа сайн хийж чадахгvй байж ХАХНХЯамтэр чигээрээ сайдын ах дvv хамаатан нууц амрагаар дvvрсэнажлаа мэддэг хvн тvvн дотор алгаичмээр байгаа шvv
нэг юмаа 2 биччиж эхлээд өөрсдөө зөв юм биччээд бусдыг шүүмжилж баймаар
энэхүү элийрлээ зогсоох хэрэгтэй. нхяд хийх ажил их бий.зарим нь ажилгүй зовж. хүний баас базаж амьдарч байдаг,гэтэл зарим нь ингэж балайрдагаа болимоор байнашүү