Өнгөрсөн мягмар гаригт Японд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан засгийн газар хоорондын хорооны анх уулзалт эхэлжээ. Лхагва гарагт Японы Иокохама хотод тус хорооны тэргүүн Ражендра Пачаури хэвлэлийн бага хурал хийхдээ, уур амьсгалын өөрчлөлтийг улам муудсаар буй тулгамдсан асуудал гэж тодорхойлсон байна. Түүний хэлснээр, Гренланд шиг газруудад далайн түвшин хэдэн метрээр нэмэгдэж болзошгүй аж. "Дэлхийн дулаарлын нөлөө улам нэмэгдэх болно. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой" гэж тэрээр нэмж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )