Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг энэ жилээс эхлүүлэхээр болжээ. Уг ордын лиценз нь Орос-Монголын хамтарсан компани болох “Монголросцветмет нэгдэл”-ийн мэдэлд байдаг учраас энэ асуудлыг оросуудтай хамтран явуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг оросуудтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд энэ ажлыг хариусан хамтарсан компани байгуулах аж. Мөн Монголын талаас Асгатын ордын ТЭЗҮ-ийг энэ жилдээ багтаан бэлэн болгохоор ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )