Монгол Улс “Рио Тинто”-гийн тавьсан өрийг дарж байж л орлогын талаар бодож болно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Mining.com-д Оюу толгойн талаар нэгэн нийтлэл гарчээ. Монголын эдийн засгийн өнгийг тодорхойлох төслийн талаар юу гэж бичсэнийг эндээс уншаарай.


Оюу толгой санхүүжилтээ алдаж магадгүй

“Рио Тинто” групп Оюутолгойн зэс, алтны далд уурхайг нэн даруй ашиглаж эхлэхгүй бол санхүүгийн томоохон алдагдалд орно гэж мэдэгдсэн байна. Тус компани жилийн эхний улирлын тайлан гаргажээ. Энд “Turquoise Hill” уурхайн техникийн шинжтэй асуудлуудыг цохон тэмдэглээд, үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэсэн байв.

Мөн Монголын Засгийн газар үүнд санаа тавихгүй бол бүтэн жилийн турш алдагдалд орох магадлалтай болсон гэжээ. Түүнчлэн 6.6 тэрбумыг босгож, далд уурхайг эхлүүлбэл хувь эзэмшилтэд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн байна.

Өнөөдөр олон улсын банкуудаас зээл авах гэрээний хугацаа дуусгавар болж байгаа аж. Тиймээс л “Рио” ийнхүү өөртөө эрсдэл үүрэхүйц үг дуугарч эхэлсэн гэнэ. Уг нь энэ ажил Монголын эдийн засгийн түүхэнд байгаагүй том хөрөнгө оруулалт болох байсан тухай өнгөрсөн жил баахан ярьсан. Харин Монголын Засгийн газар хөдөлж өгөөгүй.

Төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill” 2016 оны есдүгээр сарын 1 гэхэд анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хэмжээнд ашигтай ажиллаж чадна гэсэн. Гэтэл 2013 оны эцсийн байдлаар Оюутолгойн өр 6.8 тэрбум ам.долларт хүрсэн байсан юм.

Тус компанийн зүгээс “Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчид, зээлдэгч нар 2014 оны хоёрдугаар хагас хүртэл хүлээж болно гэж мэдэгдсэн. Манай зүгээс Оюу толгой төслийн санхүүжилтийн хугацааг хойшлуулах хүсэлт тавьсан” гэжээ.

Одоогоор “Turquoise Hill”-ийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид 5 хувиар доошлоод байгаа. Төсөл хэрэгжиж чадвал энэ онд далд уурайгаас 160 мянган тонн зэсийн баяжмал гаргах боломжтой юм байна. Эндээс өнөө жил 4 тэрбум ам.доллар олж болно гэж төлөвлөжээ.

***

За, “Рио Тинто” монголчууд руу том дуугарахаа байжээ. Монгол Улсын ирээдүйг дангаар тодорхойлох юм шига аашилдаг байсан тус компани Монголын Засгийн газарт найр тавихад бэлэн гэж байна. Уг нь энэ үг үнэн бол Монголын талын эзэмших хувь өндөр болох юм. Харамсалтай нь одоо хөрөнгө оруулагчдын тавьсан өрийг нэн түрүүнд Оюу толгой төлж таарах нь. Тэгэхээр тэдний яриад байгаа ашиг манайд ирэхгүй ч байж мэднэ гэсэн үг.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jamc(76.218.69.21) 2014 оны 04 сарын 01

gereeg uzeglesen nohod n odoo bgaa bizdee.bayrtsogt bayr zorigt geed.ednii horongiig huraahad ene oriig darah bailgui dee.shudarga baicgaaya.

0  |  0
mongoliin gazar (49.0.197.141) 2014 оны 03 сарын 31

zuv uzeh l heregtei uursdiinh ni heregledeg argiig ni heregleedbas heregledeggui arga gehdee ene sait henii tald ene medeeg gargaad bainaa ashigui bol adilhan ashiggui ashigtai ajillaval adilhan ashigtai ezemshih huviig rio tinto bish manaaih meddegbaih heregtei odoo ahiad jaahan uzeh heregtei ard tumen demjeed ug

0  |  0
ARI(202.55.180.8) 2014 оны 03 сарын 31

UV GEJ MONGOLCHUUD ORTEI BAIX GEJ ER NI MANAI BAYLAGIIG DOOD UNEER ABCHIXAAD ZEELCEN MONGO ASAX GEJ BAIGAA UMUU ULAAN LUIBARCHID BAINA IDUULCEN BUT URGAJ IDCENERUU XUBXAIRNA GEJ UG BAIDAG UM SHUU .

0  |  0
0.Amaraa(112.72.11.116) 2014 оны 03 сарын 31

ENE SAIN MEDEE BNA. MANAIHAN URID NI OYU TOLGOIGUI BOLOOD L BAISAN USHUU JAAHAN GEDIIH HEREGTEEIOYU TOLGOI ALDAGDAL HULEEGEED GURIIGEED BAIJ CHADAHGUI SHUU DEE

0  |  0
Top