Монгол Улс 1991 онд газрын тосны тухай хууль батлан гаргасан. Уг хуулийг өөрчилж, шинэчлэх шаардлагтай гэж үзээд дахин боловсруулж, УИХ-д өнгөрөгч оны зургаадугаар сард Уул уурхайн сайд Д.Ганхуяг өргөн барьсан юм. Өнгөрсөн намрын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлгийн өмнө МАН-ын бүлэг уг хуулиар завсарлага авснаар хаврын чуулган руу шилжсэн билээ. Өмнө нь Газрын тосны хуулийг гурван ч хурлаар хэлэлцэх байсан ч хойшлуулсаар ирсэн.
Газрын тосны салбар нь манай улсын ирээдүйтэй чухал салбарын нэг. Газрын тосны тухай шинэ хуулийн төсөлд уг салбарын харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, тусгай зөвшөөрөл зэргийг тодорхой суулгасан юм. Газрын тос гэсэн ойлголтонд байгалийн хий, шингэн, хатуу төлөвт оршиж байгаа нуурс, ус төрөгчийн нэгдлийн холимогууд ордог. Уг хууль батлагдсанаар газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчин тодорхой болж, өрсөлдөх чадвар олон улсын дундаж түвшнөөс дээгүүр болох учиртай юм билээ.
Тэгвэл энэ хаврын чуулганаар хэлэлцэх ёстой Газрын тосны хуулийг гаргуулахгүй байх арга чарга хайгаад гүйж яваа эрхэм нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж аж. Уг хуулийг ямар шалтгааны улмаас батлуулахгүй, эсвэл гэрээний харилцан ашигтай байх нийтлэг хэм хэмжээг зөрчсөн манай улсад хохиролтой газрын тосны талаар 20 жилийн өмнө байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөхгүй хэмээн хөлсөө урсган яваа Ц.Нямдорж гишүүн өөрөө тайлбар өгөх шаардлагатай байна.
үүнээс яахын аргагүй хуулийг батлуулахгүй байх нь хэнд ашигтай вэ гэсэн асуулт урган гарч байна. Өчигдөр бие даагчдын бүлэг мэдээлэл хийхдээ уг хуулийг батлуулахгүй гацаагаад байгаа нь яах аргагүй гадны нөлөөтэй гэж үзэж байна гэсэн. УИХ-д уг хуулийг өргөн барьсан Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хуулиа эргүүлэн татчих вий гэсэн хардлага ч бий боллоо.
Газрын тосны тухай шинэ хуулиар нөөц ашигласны төлбөрийн хувь нь газрын тосонд 5-15, уламжлалт бус газрын тосонд 5-10 болох юм. Тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20 хувийг аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ гэсэн байна. Газрын тосноос Засгийн газарт оногдох хувь хайгуулын болон бүтээн байгуулалтын зардлыг нөхөхөөс өмнө 50–аас доошгүй, нөхсөний дараа 60-аас доошгуй хувь байх болно. Гэрээлэгч компаниуд газрын тосны ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд тодорхой орлого оруулдаг байхаар дээрх хуулийн төсөлд тусгасан юм байна лээ. Манай улсад ашигтай газрын тосны тухай хуулийг хэнд ашигтай болгох гээд байна вэ.

Сэтгэгдэл ( 6 )
өнөө шударга дүр эсгэсэн этгээдийн чинь үнэн дүр төрх тодорч байгаа нь энэ шүү дээ.Яс юманд дээрээ ийм хогийн бас хөгийн амьтан шүү дээ.Энэ новшийг УИХ-д оруулж суулгасан МАН-ынхаан хар даа ,жонхуу хутгагчаа жинхэнэ новш болсон амьтан даа
ene hatsan baas shig heden huurnuud bainaa, urgelj gai bolj yavdag.Enhbayar gej neg hulgaich hil davaad yavsan, ene menget novsh hulgai hiigeegui gevel nar baruun zugees mandah biz. Novshiig shorond ni suulgaval taarna
ENE IIM OILGOMJTOI HUULIIN TUSLIIG YAGAAAD GATSAAGAAD BAIDAG GAI VE? BAS L MUNGU NEHEJ SUUJ BN UU? GAZARIN TOS CH TER UUL UURHAI CH TER ALI NI CH MUNGUGUI BAINA
ENE IIM OILGOMJTOI HUULIIN TUSLIIG YAGAAAD GATSAAGAAD BAIDAG GAI VE? BAS L MUNGU NEHEJ SUUJ BN UU? GAZARIN TOS CH TER UUL UURHAI CH TER ALI NI CH MUNGUGUI BAINA
ENE IIM OILGOMJTOI HUULIIN TUSLIIG YAGAAAD GATSAAGAAD BAIDAG GAI VE? BAS L MUNGU NEHEJ SUUJ BN UU? GAZARIN TOS CH TER UUL UURHAI CH TER ALI NI CH MUNGUGUI BAINA
ENE IIM OILGOMJTOI HUULIIN TUSLIIG YAGAAAD GATSAAGAAD BAIDAG GAI VE? BAS L MUNGU NEHEJ SUUJ BN UU? GAZARIN TOS CH TER UUL UURHAI CH TER ALI NI CH MUNGUGUI BAINA