"Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаахудагаас Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 217.9 км төмөр зам баригдах ёстой юм.
"Шинэ төмөр зам" төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монголын зам барилгын 13 компани ажиллаж байгаа. Тэгвэл төмөр зам барих хүрээнд өнөө жилийн газар шорооны ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил 70 хувьтай, үндсэн хийж гүйцэтгэх ёстой ажил 30 хувийн гүйцэтгэлтэй яваа аж.
Энэ ажилтай холбогдуулан төмөр замын царигийг тодорхой болгох асуудал яригдаж байгаа. Дээрх төмөр замаар БНХАУ-тай холбогдох учир цариг хөндөгдөх болсон. Шинэчлэлийн Засгийн газраас барьж буй бодлогын хүрээнд БНХАУ-тай төмөр замаар холбогдох дөрвөн гарц нэмж бий болгохоор төлөвлөөд байгаа гэх мэдээлэл байна.
Мөн шинэ төмөр зам барихтай холбоотойгоор 200 тэрбум төгрөгийг "Чингис бонд"-оос гаргахаар болсон ч одоо хэр нь санхүүжилт хийгдээгүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )