”Гашуун сухайтын төмөр зам” хамтарсан компани байгуулав

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 10

"Гашуун сухайтын төмөр зам” хамтарсан компанийг албан ёсоор үүсгэн байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор  Гашуун сухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн юм.

Засгийн газрын шийдвэрт заасанчлан, хамтарсан компанийн 51 хувийг Монголын талын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран эзэмших бол үлдсэн 49 хувийг БНХАУ-ын “Шэньхуа” компани эзэмших аж. Шийдвэрийн хүрээнд компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх юм байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Хамтарсан компаниуд төслийг амжилттай эхлүүлэхээ илэрхийлж байна. Энэхүү төмөр зам нь богино хэдий ч өндөр ачаа эргэлттэй, хоёр орны хийгээд Монгол Улсын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэх юм” гэдгийг гэрээг үзэглэх үеэр онцолсон юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ану(103.9.90.130) 2014 оны 04 сарын 10

новшийн амьтад. яана даа яана, хятадууд монголыг залгилаа шүү дээ

0  |  0
novshiin erh barigchid(202.21.113.140) 2014 оны 04 сарын 10

hyataduud ulam l mongoliig zalgij bna da. hudaldagdsan erh barigchid mongoliin ard tumniig hyatadiin gart hiij bna da.

0  |  0
novshiin erh barigchid(202.21.113.140) 2014 оны 04 сарын 10

hyataduud ulam l mongoliig zalgij bna da. hudaldagdsan erh barigchid mongoliin ard tumniig hyatadiin gart hiij bna da.

0  |  0
Top