УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нарын 24 гишүүн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл санаачилж, өнгөрсөн намрын чуулганы үеэр УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй болон жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгасан байна. Хуулийн төслийн 9.1.6-д заасан зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд үл хамруулахаар заасан бөгөөд энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй байхаар тусгасан байна. Хуулийн төслийн 6 дугаар зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын хугацааг харгалзан эдлээгүй үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгасан юм байна лээ.
Уг хуулийг хэрэгжүүлбэл нэг талаараа Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийг гэхэд л ТЭЦ-III орчимд шилжүүлэхэд хорих байр нь дүүрсэн. Төрөөс зургаан тэрбум төгрөг гаргаж Налайхын орчимд шинээр хорих анги барина гэж ярьж байна. Хорих анги барих энэ их мөнгийг нийгэмд тустай өөр бүтээн байгуулалтад зарцуулах боломж бий. 2006 онд Өршөөлийн тухай хуулиар суллагдсан иргэдийн 90 гаруй хувь нь дахин ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй юм байна.
Өнгөрсөн оны судалгаагаар манай улсад 8000 гаруй хоригдол ял эдэлж байгаа гэсэн тоо гарсан. Шинэ хуулийн төслөөр тус хоригдлуудын 3000 гаруйг нь шинээр батлагдах Өршөөлийн тухай хуульд хамруулж, суллах боломжтой ажээ. Одоогоор манайд 2008 оноос хойш Өршөөлийн хуулиар суллагдсан хоригдол нэг ч байхгүй. Манай улсын хэмжээнд ял эдэлж буй хоригдлуудад жилд 12 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулдаг. Тэгэхээр нэг хоригдол өдөрт 10650 төгрөг хэрэглэж, жилд 200 мянган төгрөгийн хувцас өмсөж байгаа юм. Ингээд бодохоор жилдээ нэг хүнд 4 сая орчим төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байна. 3000 хүний нэг жил хэрэглэх мөнгөөр нийгэмд хэрэгтэй бүтээн байгуулалт өрнүүлж, улсын төсвийн мөнгийг хэмнэж, олон хүнд наранд ажиллаж хөдөлмөрлөн, эх орондоо хувь нэмрээ оруулах алтан боломж олгож болох л юм. Харин иргэдийн ихэнх нь хоригдлууд суллагдаад эргээд л гэмт хэрэг хийнэ тиймээс өршөөл үзүүлэх хэрэггүй гэж үздэг аж. Энэ бол хоёр талтай асуудал учир тийм эрсдэл ч бий. Гэхдээ уг хуулиар суллагдах хүмүүс нь эмэгтэй, насанд хүрээгүй хүүхэд голдуу учир тийм эрсдэл бага. Мөн олон залуусын ирээдүйн тухай асуудал юм. Хамгийн гол нь эндэээс суллагдсан иргэдийг баталгаатай ажлын байраар хангаж, амьдрах боломж нөхцөлийг бүрдүүүлэх нь хамгаас чухал юм.
Гэмт хэрэгт холбогдож байсан хүнийг хаана ч ажилд авдаггүй. Тиймээс амьдрах аргагүйгээс болоод дахиж гэмт хэрэгт холбогдох тал ч бас бий. Уг хуулийн төслийн талаар хэлэлцэж, нэг шийдвэрт хүрэх ёстой байтал УИХ-ын гишүүд тоохгүй байсаар Намрын чуулганаар хэлэлцүүлэлгүй энэ Хаврын чуулгантай золгосон. Эрхэм гишүүд өөрсдийнх нь бизнест хүртээлгүй асуудалд ач холбогдол өгдөггүй нь эндээс харагдаж байгаа юм. Харин архи, тамхи, эм үйлдвэрлэх тухай зэрэг өөрсдийнх нь бизнест хамаатай асуудал байсан бол хамгийн түрүүнд барьж аваад аль болох ашигтай хувилбараар шийдээд батлуулчихсан байх байлаа. Эх орны эдийн засаг болоод иргэдийн ирээдүйн амьдралд чухал ач холбогдолтой уг асуудлыг хэзээ УИХ-аар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэж өгөх гээд байна вэ. Манай улсад хоригдол нь багтахгүй хорих барих гээд эдийн засгийн хямралын хажуугаар нэг хямрал болж байна. Төсвийн мөнгөөр олон хүн тэжээж байснаас наранд хүн шиг амьдарч чадахыг нь гаргаад өөрөөр нь өөрийг нь тэжээлгэвэл яасан юм.
Н.Эрхэс

Сэтгэгдэл ( 7 )
oron hutgaas irsen yltanguudiig hotod ovoolood baih uu hutagruu ni ger bultei ni zailuulah heregtei sh dee hot achaalalaa daahgui syregeer duureed baina.
oron hutgaas irsen yltanguudiig hotod ovoolood baih uu hutagruu ni ger bultei ni zailuulah heregtei sh dee hot achaalalaa daahgui syregeer duureed baina.
oron hutgaas irsen yltanguudiig hotod ovoolood baih uu hutagruu ni ger bultei ni zailuulah heregtei sh dee hot achaalalaa daahgui syregeer duureed baina.
Huchin hiisen novsh-g anh udaa hereg hiisen geed 2 jil bolgood sullaad yavuulchihna ter hund huchinduulsen baga nasnii huuhed nasaaraa hohiroltoi amidardag horigdloo tejeej chadahgu sullana gej bgaa bol uls archaagui baina hyatad ajilchid oruulj irj baihaar barilga deer ajilluulj oorsdoor ni zardal-g ni oluul
Huchin hiisen novsh-g anh udaa hereg hiisen geed 2 jil bolgood sullaad yavuulchihna ter hund huchinduulsen baga nasnii huuhed nasaaraa hohiroltoi amidardag horigdloo tejeej chadahgu sullana gej bgaa bol uls archaagui baina hyatad ajilchid oruulj irj baihaar barilga deer ajilluulj oorsdoor ni zardal-g ni oluul
засрах найдлагатайхүмү үсийг тодорхой газруудад хуваарилж ажилд оруулаадцагдаа ерөнхийд ньдавхар хянаж байхаар хууль гаргавал зүгээрюм бишүү Жишээ нь хөдөө тусгай газарт ийм хүмүүсийг ажиллуулах аж ахуйн нэгж байгуулсан ч болох юм бишүү
Ene huulia batlaad ogooch de erhem darga naraa Ulsad hohirol baihgvi anh udaagiin heregtei humuusiig gargachihbal yasiin be tednii ard olon hunii nulimas heden huuhed bga bol uls ornii hogjil ger buliin az jargalaas eheldeg gej bi lav boddog