Фридландын хэтэвчийг зузаатгагчийг хэн ч дийлэхгүй...

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 12

 

Роберт Фридланд гэх нэр Монголын хэвлэлүүдийн хуудаснаа бичигддэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Оюутолгойг дэлхийд нээсэн гэж өөрийгөө сайн рекламдаж чадсан тэрбээр дэлхийн уул уурхайн салбар дахь аюултай хэлцэгчдийн нэг юм. Түүний хэтэвчийг зузаатгаж ирсэн эх үүсвэрүүд дэлхийд олон бийгийн дотор Монголд ч хэдэн арваараа байдаг. Тухайлбал, тэдгээрийн нэг нь болох нүүрс олборлогч “SouthGobi Resources” компани  Монголд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах санхүүгийн эх үүсвэр хайж байгаа талаар яригдаж байна. Энэ оны эхний улирлын байдлаар 106.8 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа тус  компани Монголыг орхих бодолгүй байгаагаа ийнхүү ил тод илэрхийлсээр байна. Уг нь тэдэнд хууль зөрчсөн асуудал бий. Гэсэн ч хариуцлагын асуудлыг тэд биш дотоодын хэдэн нөхдүүд хүлээгээд өнгөрнө гэдэг нь АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын асуудлаас харагдаад өнгөрсөн.  Тус компани Монголын хөрсөн доорх эрдэс баялгийг шинэ ажлын байр, улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн тогтвортой хөгжил рүү хөрвүүлэхийн төлөө ажиллаж байгаа хэмээн өөрөө өөрийнхөө ажлыг магтаж ирсэн ч, өнгөрсөн цаг хугацаа тарыг нь таниулсан билээ. Үнэн чанартаа улс Монголын үндэсний аюулгүй байдалд харшилахуйц үр дүнд хүрэхийн төлөө ажиллаад байгаа талаар нь хэвлэлийнхэн цөөнгүй бичсэнийг хэлэх хэрэгтэй юм.  Түүнчлэн Саусгоби сэндс ХХК болоод тус компанийн мэдэл дэх монгол нутгийн хөрсөн доорх баялгийнхаа талаар лавшруулан бичих шаардлага байсан хэвээрээ л байна.

 

“Айвенхоу  Майнз Монголия Инк”  компани зургаан  жилийн өмнөх  наймдугаар сард  нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани болох  “Саусгоби Сэндс” ХХК-ийг манай улсад байгуулсан юм.  Үүнээс хоёр сарын өмнө буюу 2007 оны  зургадугаар сард  олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор  “Southgobi Energy Resources” компанийг байгуулсан байдаг.Улмаар  “Southgobi Energy Resources” нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь  нүүрсний ордууд дээр тулгуурлан  Торонто,  Хонгконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр “Southgobi Energy Resources” ч бай,  “Саусгоби Сэндс” нь ч бай Оюутолгойн “загалмайлсан эцэг” хэмээн өөрийгөө өргөмжлөх шахдаг  Р.Фрийдландын “Айвенхоу” –гоос угшилтай  юм.

 

Саусгоби сэндс ХХК-ийн тухайд эргэн өгүүлэхэд   Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог  Овоот толгой нүүрсний орд газарт 2008 оноос эхлэн олборлолт явуулж байгаа  бөгөөд  Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд хэмээн 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын  төрийн өмчит  “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн байдаг. Өөрсдөө л зээл гэж тайлбарладаг болохоос угтаа бол  500 сая ам.долларын төлөөс нь   “Southgobi Energy Resources” компанийн хувьцааны 29,9 хувь. Нэг ёсондоо Хятадын төрийн өмчит санхүүжилтийн корпораци  500 сая доллараар ийм хэмжээний хувьцааг нь авч Монголын нүүрсний баялагт хүрэх өмнөд хөршийн эрмэлзэл  тодорхой хэмжээнд биелэлээ олсон харагдаж байгаа юм.

 

Тэгэхээр зээлсэн гэхээсээ худалдсан гэх ойлголт энд  илүү зохицмоор.  Ямартай ч энэ мөнгө нь зөвхөн Монголд зарцуулагдаж, Овоот толгойн уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой тал талын ажлууд урагшилж байх учиртай.  Тэд ингэж л ойлгуулсан. Тэгж л Монголын нүүрсийг баталгаа болгосон. Дагаад,  эхэнд өгүүлээд байсанчлан тэд улс монголын эдийн засагт тустай үр дагаврыг оруулах ёстой юм. Гэтэл бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад Саусгоби сэндс ХХК  нь “ирэх 2-3 жилийн дотор хүчин чадлаа нэмж жилдээ 8-15 сая тонн нүүрс олборлож, экспортлох төлөвтэй.  Цаашид Овоот Толгой уурхайгаас Шивээхүрэнгийн боомт хүртэл  47 км хатуу хучилттай зам барина. Нүүрсээ угааж баяжуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөж байна” гэсэн зүйлсээ  ярьсан хэвээрээ байсан юм. Одоогоор  тус компани Өмнөговь аймагт ашиглалтын 303 км2 газар хамарсан, Монгол улсын урд хилээс 50 – 150 км зайд байрлалтай  600-700 сая тонн нүүрс агуулж байгаа   3 ордын лиценз эзэмшиж, нэг ордоос олборлолт хийж,    найман сумын нутагт хайгуул  хийж байгаа ч, нүдэнд үзэгдэх ажил хийлгүй “санхүүжилт байхгүй, мөнгө байхгүй” гэсэн шалтаг барин Монгол ажилчдынхаа тоог цөөлөх аяныг  өрнүүлж эхэлсээр сүүлдээ өмнийн говийн нүүрсний бассейныг өмнөд хөршийн төрийн өмчит Чалкод өгөхөөр нууц тохиролцоо хийж байсан асуудал нь ил болсон билээ. Монголын баялаг дээр эзэн суусан гадны компанийн зүгээс гаргаж ирсэн энэ авир эцэстээ үндэсний эрх ашигт харшилахуйц аюул дагуулах байсан. Гэхдээ манай талаас хориглож чадсан. Харин хариуцлага тооцож чадаагүй асуудлын талаар ярьвал багагүй зүйлийг өгүүлэх шаардлагатай юм. Монголын нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд  бид л хүргэнэ хэмээн итгэлтэй даналзаж байгаа Хятад улсын засгийн бодлого нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа нүүрсний хэрэглээгээ хөрш Монголоос хямд зардлаар  хангах бодлоготой байгаа нь ил. Ийм үед тус компанийн өөдөөс сөргүүлэн тавих шаардлагаа Монгол Улс умартах учиргүй юм.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г.баасанням(202.70.46.221) 2017 оны 09 сарын 30

энэ тхлаао мэтэгшсэн тусгай баг ажиллуулах хэрэгтэй. түүнээс түт зуур хэнийг ч хамаагүй түр зуур аөиллуулаад ямар ч ашиг гараигүй амёрикд яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүс байдаг юм билээ. Даанч манайх өөтийнхөа чадалтай хүнийр олж авчирч чадахггүй юм даа.

0  |  0
k(66.181.187.204) 2017 оны 08 сарын 21

бид Америкуудыг их сайн улсууд гэж магтаад л хятадууд их муу улсууд гэж солиороод л тэнэгдээд лбайсан одоо ойлгож байгаа биз угаасаа л дээрэнгуй улс гэдгийг дэлхий нийтээрээ л мэднэ бялдууч Монголчууд л мэдэхгуй байв гэж одоо бол дийлэхгуй цолмосон хойно ам бариндаа

0  |  0
zochin(27.123.214.119) 2017 оны 08 сарын 21

hezee neg odor mongolchuud bosch l taaraa

0  |  0
МАТАР(202.179.6.196) 2014 оны 04 сарын 13

ФРИДЛАНДЫГ МОНГОЛЛАНДААР МӨРГӨХӨРӨНГӨӨР ТОГЛО

0  |  0
МАТАР(202.179.6.196) 2014 оны 04 сарын 13

ФРИДЛАНДЫГ МОНГОЛЛАНДААР МӨРГӨХӨРӨНГӨӨР ТОГЛО

0  |  0
МАТАР(202.179.6.196) 2014 оны 04 сарын 13

ФРИДЛАНДЫГ МОНГОЛЛАНДААР МӨРГӨХӨРӨНГӨӨР ТОГЛО

0  |  0
МАТАР(202.179.6.196) 2014 оны 04 сарын 13

ФРИДЛАНДЫГ МОНГОЛЛАНДААР МӨРГӨХӨРӨНГӨӨР ТОГЛО

0  |  0
МАТАР(202.179.6.196) 2014 оны 04 сарын 13

ФРИДЛАНДЫГ МОНГОЛЛАНДААР МӨРГӨХӨРӨНГӨӨР ТОГЛО

0  |  0
МАТАР(202.179.6.196) 2014 оны 04 сарын 13

ФРИДЛАНДЫГ МОНГОЛЛАНДААР МӨРГӨХӨРӨНГӨӨР ТОГЛО

0  |  0
h(95.96.171.104) 2014 оны 04 сарын 13

eh orondoo dormjluulan gadaadiin novshnuudad nair tavin tenegdeh toriin luivarchid yynd buruutai, gadniihan geh eh ornii bajlagaar horngjih sanaatai amisgaanuudg hoon zailuul mongolchuudaa,.

0  |  0
h(95.96.171.104) 2014 оны 04 сарын 13

eh orondoo dormjluulan gadaadiin novshnuudad nair tavin tenegdeh toriin luivarchid yynd buruutai, gadniihan geh eh ornii bajlagaar horngjih sanaatai amisgaanuudg hoon zailuul mongolchuudaa,.

0  |  0
эр хүн(103.26.194.14) 2014 оны 04 сарын 13

Хаягийг нь өгчих нам буудчихья новшийг тэр фридландтай хамт аан шулуулж ханалаа ядуу зүдүү амьдарч ханалааш дээ аан

0  |  0
эр хүн(103.26.194.15) 2014 оны 04 сарын 13

Хаягийг нь өгчих нам буудчихья новшийг тэр фридландтай хамт аан шулуулж ханалаа ядуу зүдүү амьдарч ханалааш дээ аан

0  |  0
nnx(103.10.21.89) 2014 оны 04 сарын 13

chadaj bga hvnd arga bnu

0  |  0
nnx(103.10.21.89) 2014 оны 04 сарын 13

chadaj bga hvnd arga bnu

0  |  0
mn.g(96.24.118.233) 2014 оны 04 сарын 13

S bayriig Mongold dah zahiral Ni gert Ni erinhii said baihad tsus huj Boltol zodhod bayr shunu avaad Kanad Nessen ih uchirtai shalga

0  |  0
mn.g(96.24.118.233) 2014 оны 04 сарын 13

S bayriig Mongold dah zahiral Ni gert Ni erinhii said baihad tsus huj Boltol zodhod bayr shunu avaad Kanad Nessen ih uchirtai shalga

0  |  0
Хариуцлага(112.72.13.45) 2014 оны 04 сарын 13

Энэ Фрийдланд чинь Баабарыг өөрийн уяаны нохойгоороо олон хүнийг уруулж, тасчуулсан хариуцлагаа хүлээх ёстой. Уяаны нохой Баабар ч яахав өшиглөхөд пян даахгүй амьтан. Харин тэр захиалагч Фрийдланд гэгч хорт этгээдэд төр хариуцлага тооцох хэрэгтэй.

0  |  0
говийнэлс(182.160.37.9) 2014 оны 04 сарын 12

энэ прийдландийгБӨӨ нардарждалдоруу лж чадахгүйл байхдаа

0  |  0
говийнэлс(182.160.37.9) 2014 оны 04 сарын 12

энэ прийдландийгБӨӨ нардарждалдоруу лж чадахгүйл байхдаа

0  |  0
sugselzuur(182.160.34.215) 2014 оны 04 сарын 12

yamarch medleg bolovsrolgui ITGELT haanahiin henii sugselzuur vee

0  |  0
sugselzuur(182.160.34.215) 2014 оны 04 сарын 12

yamarch medleg bolovsrolgui ITGELT haanahiin henii sugselzuur vee

0  |  0
sugselzuur(182.160.34.215) 2014 оны 04 сарын 12

yamarch medleg bolovsrolgui ITGELT haanahiin henii sugselzuur vee

0  |  0
Top