“The Diplomat” сайтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яах гэж Хойд Солонгост айлчилсан талаар дүгнэн бичжээ. Монголчууд үүнд угаасаа нэг их ач холбогдол өгөөгүй. Бидэнд Ерөнхийлөгч маань хөлбөмбөг тоглосон, дурсгалт газруудаар явсан, үсрээд Ким Чин Ун өөрийн биеэр уулзаагүй нь л сонин санагдсан. Харин гадныхан, ялангуяа барууны ертөнц энэ айлчлалыг онцгойлон ажиглаж байжээ.

Хойд Солонгос ба Монгол Улсын нийтлэг шинж юу вэ
Монгол, Хойд Солонгосын харилцаа нэг их өргөн хүрээнд өрнөж байсангүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ улсад айлчилснаар урьд өмнө нь хэн ч анхаардаггүй байсан харилцаа Зүүн өмнөд Азид олны өмнө ил гарав.
Хамгийн гол нь энэ айлчлал 2011 онд Ким Чин Ун төрийн эрхэнд гарснаас хойш хоёр орны хэмжээнд болж байгаа анхны том харилцаа юм.

Гэвч Ц.Элбэгдоржийн айлчлал бага зэрэг ер бусын байсан. “Уолл Стрийт Журнал”-д бичсэнээр, эрхэм Ерөнхийлөгч “Энэ улсын түүх, хүч хэрэглэх нь эдийн засаг, улс төр, тусгаар тогтнолын тогтвортой байдлыг харуулж чаддаггүй гэдгийн жишээ юм” гэж хэлсэн байна.
Харин Монгол Улсын Гадаад харилцааны яам Ц.Элбэгдоржийг Хойд Солонгос болон гадаад ертөнцийн төвийг сахьсан гүүр маягаар ажиллах боломжтой гэж үзжээ. Гэсэн хэдий ч, түүний айлчлал Хойд Солонгос Монголоор дамжуулж бусад улстай харилцаж болно гэдгийг ганц нэг тохиолдлоор харуулж чадсан.

Шинжээчдийн үзэж буйгаар, Монгол Улс Хойд Солонгосын төлөвлөгөөт эдийн засгийн загварыг олон улсад сурталчилж байгаа гэнэ. Монголын хувьд коммунизмд хүрэх замаас салж, өдгөө уул уурхай, тэр дундаа газрын ховор элемент гэх мэт чухал баялгаараа эдийн засгийн огцом өсөлтөд хүрч, дэлхийн тавцанд гарч ирээд байгаа. Хойд Солонгос Монголоос үлгэр авч болох юм.
“Уолл Стрийт Журнал”-д “Монгол Улсын шинэ тутам гарч ирж буй нөөц ашиглалтын салбар яах аргагүй эдийн засгийн өнгийг тодорхойлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт улсын төсвийн 40 хувийг бүрдүүлж байгаа юм. Дэлхийн банкны тайланд, Монгол руу чиглэж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт хамгийн хурдацтай эдийн засагтай болоход нөлөөлсөн” гэжээ.
Гэхдээ Монгол Улс яагаад Хойд Солонгостой дотносох гэж хичээгээд байгаа шалтгаан нь арай өөр. Судлаачид Кимийн дэглэмийн үед Хойд Солонгос чухам юуг урт хугацааны зорилтоо болгож буй талаар маргаантай байгаа.

Шинжээч Андрей Ланковын үзсэнээр, Ц.Элбэгдорж Монголын ардчиллыг олон улсад бүр тодоор харуулахыг хүссэн. Тэрбээр угаас 1990 оноос хойш ардчиллын толгойлогч гэж нэрлэгдсэн хүн.
Айлчлалын үеэр хэлэлцсэн нэг асуудал нь ажилчин авах тухай. Үүнээс өмнөх гэрээгээр Хойд Солонгосын 5000 гаруй ажилчин Монголд ажиллаж, амьдрах боломжтой байсан юм. Стратегийн асуудлын тухайд, улстөр судлаач Чарьлз Армстронг Солонгосын хойгийг дүгнэхдээ, том улс орнууд, тодруулбал, Орос, Хятад гэх мэтээс улстөр, эдийн засгаар хараат байхгүйн тулд байнга санаа зовниж байдаг бүс гэсэн.
Хамгийн гол нь, ЗХУ задран унасны дараа Хойд Солонгосын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс бол Монгол. Хоёр Солонгосын дайны үед ч Монгол Улс умардуудад эд материал, мал, махны тусламж үзүүлж байсан.

Их эцэг Ким Ир Сен ч 1956 онд Монголд айлчлахдаа дайны үеийн тусламжид чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байжээ. Үүнээс хойш 1986 онд хоёр улс хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байв.
Харин ЗХУ тарсны дараа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байхад Хойд Солонгос коммунист баримтлалаасаа ухраагүй юм. Хэдийгээр үүнээс болж монголчууд БНАСАУ-аас харилцаагаа таслаагүй ч хоёр орны харилцаа хүйтрэх маяг ороод арав гаруй жил өнгөрчээ.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байх үедээ Өмнөд Солонгос руу чиглэх стратеги төлөвлөж эхэлсэн. Хойд Солонгостой хамтран ажиллах нь буурсан бол Өмнөд Солонгостой хийх гадаад худалдаа, хамтын ажиллагаа тогтмол өссөөр байсан юм.
2002 онд Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Пак Намсун Монголд айлчилсан нь 14 жилийн дотор анх удаа хийсэн дээд хэмжээний харилцаа байжээ. Бас 2007 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ённам мөн айлчилж байсан. Харин Ц.Элбэгдорж өөрийн биеэр ийнхүү Хойд Солонгост ирж олны нүдийг бүлтийлгэсэн юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 18 )
Солонгосын удирдагч нь хаана байгаа юм бэ. Харагдахгүй л байна даа. манай ерөнхийлөгч хэний урилгаар очсон юм бэ. энэ айлчлалын тухай сайн сонсоогүй юм байна.
Солонгосын удирдагч нь хаана байгаа юм бэ. Харагдахгүй л байна даа. манай ерөнхийлөгч хэний урилгаар очсон юм бэ. энэ айлчлалын тухай сайн сонсоогүй юм байна.
hudlaa neeh ardchilsan hun bolj bgaad agaa eh tengeriin amnd bombog hayuulah gj bgan hudlaa bitgii karir hoo ter 5000 ajilchiniihaan orond mongol zaluuchuudaa ahuuhan tsalin ogood arhinaas gargaad amdiriil ine deeshliilhee bod
hoid solongosd bidnees ilvv hugjiil haragdj bsn namaigch toogvi minii helsen vgiig bvvr toohgvi bnlee
hoid solongosd bidnees ilvv hugjiil haragdj bsn namaigch toogvi minii helsen vgiig bvvr toohgvi bnlee
ene bumbugtei batsaan neg l udur suirendee chaavaas gj helhees uur ug oldohguimdaa
ene bumbugtei batsaan neg l udur suirendee chaavaas gj helhees uur ug oldohguimdaa
NUGUU BATSAAN NI MANAI HUNTEI UULZAAGUI UM BISH UU
NUGUU BATSAAN NI MANAI HUNTEI UULZAAGUI UM BISH UU
Hoidsolongosooryugaahiijyvdagb na da
Hoidsolongosooryugaahiijyvdagb na da
Hoidsolongosooryugaahiijyvdagb na da
hoid solongostoi yugaa hiideg bna daraan hoid solongos durguigee huruul mongolruu buuniihaa gohiig chigluuleh bailgui umnud solongosiih ni uildver hoid solongost bdagiin bnlee durguigee hurheer ajilchid uildverlel orj garj bgaa yumaar ni boogood hoid solongost orj uildver yavuulj bgaa urd solingosiinhoo ard iregdiigyum yumaar ni daramtalaad suuld ni buu shuu bolood buun yum boldogiinshdee mongol hoid solongosiin gart orood amijchih yumaa evgui yumruugaal yavaad bhshig bndaa
hoid solongostoi yugaa hiideg bna daraan hoid solongos durguigee huruul mongolruu buuniihaa gohiig chigluuleh bailgui umnud solongosiih ni uildver hoid solongost bdagiin bnlee durguigee hurheer ajilchid uildverlel orj garj bgaa yumaar ni boogood hoid solongost orj uildver yavuulj bgaa urd solingosiinhoo ard iregdiigyum yumaar ni daramtalaad suuld ni buu shuu bolood buun yum boldogiinshdee mongol hoid solongosiin gart orood amijchih yumaa evgui yumruugaal yavaad bhshig bndaa