Рио Тинто банкуудыг буулгаж авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 16

 

 Рио Тинто Оюутолгойн хоёр дахь шатны төсөлд шаардагдах санхүүжилт болох  гурван тэрбум ам.долларын зээлийг 15 банкнаас авахаар хийсэн тохирооны хугацаа гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болоод байсан. Тэгвэл Рио Тинто, “Turquoise Hill Resources”-ийн зүгээс зээлийн баталгааны хугацааг ирэх есдүгээр сарын 30 хүртэл сунгах хүсэлтийг банкуудад тавьснаар эхнээсээ зөвшөөрүүлж чадаад байгаа аж. Тухайлбал, “Европын сэргээн босголт, хөгжлийн банк” “Австралийн экспортын агентлаг” гэхчлэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд зээл олгох боломжит хугацааг сунгахыг зөвшөөрч байгаа аж. Тэгэхээр хэрхэн шийдвэрлэгдэх бол гэсэн хүлээлт үүсгээд байсан нэг асуудал ийнхүү тодорхой хэмжээнд шийдвэрлэгдэж таарч байна.

 

Гэхдээ нэг зүйлийг энд хэлэх хэрэгтэй. Хоёр дахь шатны төсөлд шаардагдах  гурван тэрбум ам.долларын зээлийг авах зөвшөөрлийг нь манай талаас өгчихсөн байтал өнгөрсөн сард Рио Тинто зээлийн асуудлыг шийдэж чадаагүй нь өөрийн  санхүүгийн асуудалтай нь холбоотой гэх мэдээлэл байсан билээ. Уг нь бол манай талаас Рио-д өр тавих зөвшөөрлийг өгчихсөн байгаа. Манай талын нөхдүүд хэлэхдээ  “Гүний уурхайг ашиглалтад оруулах хоёр дахь шатны санхүүжилтийн эх үүсвэрээ авъя, үйл ажиллагааг нь явуулъя гэдэг дээр хоёр тал зарчмын хувьд тохирсон. Энэ бол том дэвшил. Шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг авахыг Монголын тал зөвшөөрч байгаа. Гагцхүү техникийн талын үйл ажиллагаан дээр жаахан зөрчилтэй, үл ойлголцох талтай байгаа. Үүнийгээ шийдээд авбал явчих байх” гээд байсан. Гэтэл нөгөөх гуравдугаар сарын 31-ний өдөр нь болтол Рио Тинтогийнхон хугацаа хойшлуулах тухай яриад сууж таарсан. Нэг талаас бол хөрөнгө оруулагч Рио Тинто  Монголын Засгийн газартай тохиролцлоо гэхээс гадна УИХ уг асуудлыг бүлээрээ хэлэлцэх үү гэдэг асуудал байж ирснийг хэлэх хэрэгтэй. УИХ дахь бие даагч гишүүд болон нийт 24 гишүүн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдад шаардлага хүргүүлчихээд, албан ёсны хариугаа авч чадалгүйгээр чуулганыг завсарлуулсан. Хэдийгээр чуулган эхэлчихээд байгаа ч давхар дан дээлийн асуудлыг яриад түүгээр асуудал үүсгээд Оюутолгой манатай л байцгааж харагдана. Буруу болгоныг манай тал руу чихдэг “Turquoise Hill Resources”-ын зүгээс Монголын Засгийн газар зээл авах зөвшөөрөл өгөхгүй бол төсөл зогсох хэмжээнд хүрнэ гээд нэлээн асуудалтай мэдэгдэл хийгээд л байсан.

 

 Харин тэдний араас  “Эрдэнэс Оюутолгой” компанийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ энэ оны хоёрдугаар улирал гэхэд далд уурхайн ТЭЗҮ боловсруулагдаад дуусчихвал цаашдын үйл ажиллагаа асуудалгүй явагдана гэсэн аргадсан маягийн байр суурийг илэрхийлж байв. Ямартай ч  төслийн эхний шатны техник эдийн засгийн үндэслэлд туссан зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь  Монголын талын өгөөжийг бууруулах өндөр эрсдэлийг бий болгож байгаа гэхчлэн асуудлууд бий. Монгол улсын Засгийн газрын 3 сайдын хамтарсан тушаалаар Оюу Толгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах Ажлын хэсэг байгуулж, урьдчилсан байдлаар баримтаар нотлогдохгүй байгаа 2 тэрбум гаруй ам. долларын асуудлыг хянан шалгасан.  Анхны хөрөнгө оруулалтын  зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн нь тогтоогдсон байдаг. Өнгөрсөн хугацаанд талуудын байр суурь зөрөлдөөд байсны үндсэн шалтгаан бол хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй  нэг талаас холбоотой байсан.  Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн бүтээн байгуулалтаа урагшлуулахын тулд  Монголын Засгийн газраас баталгаа гаргуулаад  дөрвөн тэрбум ам.долларын зээл авах зорилготой гэх тоо яваад байсан. Гэтэл хөрөнгө оруулагч нар  Оюутолгойн далд уурхайн төслийн нийт өртөг 24 тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоог хийгээд зээлдүүлэгчид өгсөн байсан гэхчлэн анхаарал татсан цөөнгүй асуудлууд байгаа. Өөр бусад олон төслөө урагшлуулахын тулд Оюутолгойгоор мөнгө босгох гэлээ гэсэн асуудал ч Рио Тинтотой хамаатайгаар яригдсан юм.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Byambaa(103.10.22.34) 2014 оны 04 сарын 16

Ingseneeree ene oyu tolgoi hend hamaaraltai gsn ug yum bee bi l lab huwidaa yu ch iolgohgui l bgaadag ene uurhai ashiglaltand orson tsagaasaa hend yugaar tus bolsoniig bi sain mdehgui yum anh neegdehdee mongoliin hun burt yana2 gd ch amlaad blaadaa huwitsaa ntr gd baahan l yum toochood bsan harin odoo zugeer l gadaadiin 1 horong oruulaltiin kompani buh ashgiig ni ezemshdeg gsen ug bolj taarj bgaa yum bhdaa

0  |  0
german(89.204.153.79) 2014 оны 04 сарын 16

Mongoliinbaylagiig baritsaalj mungu ugaaj bna daaDurtai uedee boliod burham ta nariig shiitgeh bno

0  |  0
Top