Сүхбаатар аймгийн "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс"-ийн мэргэжилтэн Э.Идэрцэцэг УИХ-ын гишүүн М.Зоригттой уулзаж байгууллагынхаа үйл ажиллагааг танилцууллаа.Тус байгууллага нь Хүүхэд, гэр бүлийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогыг баримталж үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд Мөнхчулуун сантай хамтран Сүхбаатар аймагт Хүүхэлдэйн театр байгуулахаар боллоо. Дашрамд дуулгахад Зориг сангаас 11 дэхь жилдээ зохион байгуулж буй "Орон нутгийн залуу манлайлал" хөтөлбөрт Сүхбаатар аймгаас тус хэлтэсийн "Хүүхдийн хөгжил оролцоо" хариуцсан мэргэжилтэн Э.Идэрцэцэг нь шалгаран хамрагдаж байгаа юм. Уг хөтөлбөр нь залуучуудын хоорондын холбоо харилцааг сайжруулах, нийгмийн салбар бүрийн тэргүүлэгчидтэй уулзуулах, Монголдоо хөгжил дэвшлээрээ тэргүүлэгч үйлдвэр, үйлчилгээний газруудтай танилцах зэрэг 14 хоногийн хөтөлбөрт нийт 14 аймгийн 20 залуу хамрагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )