Дуучин Ж.Алтанцэцэг хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

“Pro Sound” студийн захирал, дуучин, МУГЖ Ж.Алтанцэцэг хэдхэн өдрийн өмнө амаржиж хөөрхөн охинтой болсон. Түүнийг урлагийнхан дотроо хамгийн тогтвортой амьдралтай, гэр бүлийн аз жаргалтай нэгэн гэдэг.

Одоо Ж.Алтанцэцэг Поп Дива нараас хамгийн олон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлтэй нь болжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд уран бүтээлийн их ажлынхаа хажуугаар хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох болсон билээ.

Тэрбээр 2011 онд хүүхдийн баяраар хийсэн тоглолтынхоо орлогоор Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд эмчлүүлж буй багачуудад шаардлагатай амьсгалын шахуурга, монитор зэрэг тоног төхөөрөмж авч бэлэглэсэн.

Тус эмнэлгийн Амьсгалын эрхтэн, эмгэг судлалын тасагт 80 орчим хүүхдийн дунд нэг шахуургын аппарат байдаг гэнэ. Тиймээс дуучин бүсгүй амь нас нь цаг, минутаар хэмжигдэх хүнд өвчтэй нялх үрсэд “За” гэж хэлэхийг уриалж, өөрөө санаачилга гаргажээ.

Энэ ажлынхаа хүрээнд хүүхдийн сувилал байгуулсан ба нэг хэсэг үүн рүү анхаарлаа хандуулаад уран бүтээлээсээ түр хөндийрсөн гэдэг. Гурван хүүхдийн ээж тэрбээр “Хүүхэд өвдөхөөр оронд нь би өвдчихгүй яав даа гэж боддог” хэмээн ярьж байсан удаатай бөгөөд энэ тал дээр хамтрахыг бусад хүмүүст уриалж байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.246) 2015 оны 03 сарын 26

сайхан сэтгэлтэй эх хуний улгэр дууриал амжилт

0  |  0
bitgii shaa(203.194.115.71) 2014 оны 04 сарын 21

yasan khydalch nukhur be sain nuhriin buynd l gehees uuruusuu 1 zuu ch hund uguhgui hun

0  |  0
(188.61.250.57) 2014 оны 04 сарын 19

-saihan mongol busguichuud bas bainaa.. bugdeeree ene saihan busguigees duurail avaasai

0  |  0
Top