Япон, Солонгосын нүүрсний эрэл Монголд хүрээд дууссан

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

"Miningweakly" сайтад гарсан нийтлэл анхаарал татав. Уг нь өнөө жил ч Монголын нүүрсний экспорт сулбагар хэвээр байна гэх. Гэтэл томоохон хэрэглэгчдийн сонирхол улам нэмэгдэж, манайхыг зорьсоор л байгааг эндээс харж болно.

 

Япон, Солонгосын нүүрсний эрэл Монголд хүрээд дууссан

Эдгээр улс сүүлийн үед дэлхийн хамгийн томд орохуйц нүүрсний нөөцтэй Монголыг сонирхож эхэлсэн нь Австралийн зах зээлийг сандралд оруулж буй гэнэ. Япон, БНСУ төмөрлөгийн үйлдвэрээ зогсоохгүйн тулд коксжих нүүрсний хоёр дахь томоохон нийлүүлэгчийг хайх "аялал"-аа үргэлжлүүлсээр байгаа.

Учир нь энэ сарын эхээр Австралид нүүрлэсэн үерийн гамшгаас болж, коксын нийлүүлэлт саатсан юм. Өнгөрсөн онд л гэхэд Японы төмөрлөг, гангийн үйлдвэрүүд хэрэгцээт коксынхоо 50 гаруй хувийг Австралиас, үлдсэнийг нь Хойд Америк, Индонез, Африкаас авсан аж. Харин Өмнөд Солонгос Японы дараа орох хоёр дахь том импортлогч юм байна.

Тиймээс эдгээр улс сүүлийн үед дэлхийн хамгийн томд орохуйц нүүрсний нөөцтэй Монголыг сонирхож эхэлсэн нь Австралийн зах зээлийг сандралд оруулж буй гэнэ. Гэтэл манайхтай хил залгаа Хятадын коксжих нүүрсний импорт 2008 онд 6,85 сая тонн байсан бол дараа жил нь 34.49 сая болж өссөн байх жишээтэй.

Хятадын "Galаxy Futures" компанийн шинжээч Лиү Хуиру энэ талаар "Австрали улс Хятадын коксжих нүүрсний импортын 38 хувийг хангадаг. Гэвч өнөө жилээс энэ үзүүлэлт буурах хандлагатай байна. Учир нь манай улс илүү ойроос чанартай түүхий эд авах сонирхолтой байгаа. Дэлхийн эдийн засаг сэргэж буй тул ойрын үед гангийн эрэлт улам нэмэгдэнэ. Тиймээс Австрали, Канад, АНУ-аас авах коксын хэмжээ эрс буурч, Монгол, Оросоос түлхүү аавна” гэсэн байна.

Коксын нийлүүлэлт багассантай холбоотой Хятадын гангийн үйлдвэрлэлийн төв Шанши, Хэбэй мужид тонн тутмынх нь үнэ 15.4 доллар буюу 100 юаниар нэмэгджээ. Ирэх гуравдугаар cap хүртэл ханшийн өсөлт нэмэгдсээр байх аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zalu(202.70.46.207) 2017 оны 08 сарын 08

bvh eum tuuchad euchgvi hotsrowdoo

0  |  0
Top