Монгол Улс дахь лицензэт талбайн хэмжээ 13 сая га болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Ашигт малтмалын газраас гаргасан статистик мэдээллээс үзвэл өнөөдрийн байдлаар нийт 2886 лиценз байна. Үүний 1309 нь ашиглалтын, 1577 нь хайгуулынх гэнэ. Нийт лицензийн талбай нь 13 сая га бөгөөд нутаг дэвсгэрийн 8.3 хувийг эзэлж байгаа аж. Ашигт малтмалын төрлөөр нь аваад үзвэл нийт лицензийн 29.1 хувь нь алт, 14.5 хувь нь нүүрс, 17.3 хувь нь барилгын материал, 10.1 хувь нь жонш, 3.5 хувь нь төмрийнх байна. Талбайн хэмжээгээрээ нүүрс, алт тэргүүлж буй юм. Манай уул уурхайн салбарт гадаадын зуун хувийн хөрөнгө оруулалттай 291, хамтарсан 130 компани лиценз эзэмшиж байгаа. Энэ онд улсын төсвөөс 10 тэрбум төгрөгөөр геологи, судалгааны ажил хийхээр төлөвлөсөн. Харин хайгуулын ажилд хэдий хэмжээний хувийн хөрөнгө оруулалт хийх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Өнгөрсөн онд хувийн хэвшлийнхэн хайгуулын ажилд 86.7 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо бий. Энэ оны эхний улиралд манай улс 4.5 сая тонн нүүрс олборлож, 3.7 сая тонныг нь экспортолсон юм. Тэгэхдээ нэг тонн нүүрсний дундаж үнэ нь 50-82 ам.доллар байсан аж. Мөн цайрын баяжмал 26.9, төмрийн хүдэр 542, жонш 62, зэсийн баяжмал 150 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна. Ингээд энэ оны нэгдүгээр улиралд ашигт малтмалаас улсын төсөвт орох орлого 9.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь төлөвлөгөөний 34.9 хувийг биелүүлсэн үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дөл(66.181.160.36) 2025 оны 03 сарын 13

Болимоор юм

1  |  0
RELAX(66.181.184.125) 2025 оны 03 сарын 13

Уул уурхайн 39 нь лиценз нь Женко боссынх гэж байгаа

1  |  0
setgel(124.158.120.10) 2025 оны 03 сарын 13

bi ch bas litsens avmaar bna. hahuuliin mungu baihgui yaj avah ve

1  |  0
bat(112.72.13.98) 2025 оны 03 сарын 13

pizda yumaa 07ga oldohgui bhd yun say ve

1  |  0
Top