”МАК” гадны компаниас 43 сая ам.долларын үйлчилгээ авна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 09

Данийн Копенгагений хөрөнгийн биржид бүртгэлтэй “FLSmidth” групп Монголын нэгэн компаниас 43 сая ам.долларын захиалга хүлээн авсан тухай мэдээлэл шуугиан тарив. Инженеринг, уул уурхайн консалтингаар дагнан үйл ажиллагаа явуулдаг, олон улсад 15 мянган гаруй ажилтантай энэ компанийн монгол түнш нь “Монголын алт”/МАК/ групп гэдгийг “Global news wire”-т бичжээ. Энд бичихдээ "“FLSmidth” групп монгол захиалагчаас маш том санал авлаа" гэсэн байв.

“МАК” групп энэ том компанид Цагаан суваргын зэс, молбиденийн уурхайдаа инженеринг, барилга бариулах ба мөн худалдааны зөвлөгөө авахаар ийнхүү гэрээлсэн гэнэ. Хамгийн гол нь 43 сая нь гэрээний нийт зардал биш дөнгөж анхан шатны хөрөнгө оруулалт юм байна. Мөн “FLSmidth” компани “МАК”-аар дамжуулж Монголын уул уурхайд орж ирэх хүсэлтэй байгаа нь олон улсын анхаарлыг хамгийних татаж байгаа аж.

Оюутолгойн зэс порфирийн ордоос зүүн өмнөл хэсэгт оршдог, батлагдаагүй нөөц нь бараг Оюутолгойнхтой дүйхүйц Цагаан суваргаас өдөрт 40 мянган тонн хүдэр баяжуулан гаргах төлөвлөгөөтэйгөөр шинэ баяжуулах үйлдвэр байгуулж байгаа юм.

“FLSmidth” одоогоор гэрээний дагуу гол технологиудыг нийлүүлээд эхэлсэн байна. Гэрээг дөнгөж саяхнаас байгуулж байгаа юм ч биш. Бүр 2011 онд ярилцаад тохирсон байжээ. “МАК” группийн хувьд төрөлжсөн бизнесээр үйл ажиллагаа явуулдаг, Монголын гуравдахь том компани. Үүн дотор нь алт, нүүрсний төслүүд багтаж байгаа. “FLSmidth”-тэй хамтарч буй төсөл нь энэ групп зэсийн салбарт ажиллаж буй анхны төсөл болох юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрүүл судас (202.179.20.149) 2014 оны 05 сарын 13

5 сарын 14-ны Лхагва гаригт 14 цагаас Атеросклероз буюу судасны хатуурал нарийслаас шалтгаалах зүрх судасны эмгэгүүдийг эрүүлжүүлэх боломжийн талаар эрүүл мэндийн лекц явагдах гэж байна. Тус лекцэнд Даралт ба хуян, Тархи болон зүрхний судасны хатуурал, нарийсал, /ишеми/, бусад эрхтнийг тэжээх судасны бөглөрөл зэргийн талаар дэлгэрэнгүй ярьж зөвлөгөө өгөхөөс гадна Судас цэвэрлэж, холестрин бууруулагч бүтээгдэхүүнийг танилцуулах болно. Тус лекцэнд оролцогчид 11$-110$ бүтээгдэхүүний сугалаат урамшуулалтай. Утас: 96665038 Та бүхний нас залуу цус шингэн байх болтугай

0  |  0
Top