Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс “Олон улсын сувилагч нарын баярын өдөр” болгосон байдаг.
Манай улсын хувьд 1995 оноос энэхүү тэмдэглэлт баярын өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд удахгүй болох гэж байна. Энэхүү өдрийг угтан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 11:00 цагт "Ард түмний талархал хүлээсэн сувилагч" сэдэвт арга хэмжээ болно. Төв, орон нутгийн сувилагч нар нэг дор цуглаж тулгамдсан асуудлаа хэлэлцэн, шилдгүүдээ тодруулна.
Сэтгэгдэл ( 0 )