“Рио Тинто” Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийг есдүгээр сар хүртэл хойшлуулсан. Харин “Turquoise Hill Resources” компани нэгдүгээр улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа өчигдөр танилцуулсан. “Оюутолгой” компани 2014 оны эхний гурван сарын байдлаар 102.9 мянган тонн зэс алтны баяжмал үйлдвэрлэсэн байна.
Мөн 48.2 мянган тонн зэс алтны баяжмал худалдаж борлуулалтын цэвэр орлого нь 108 сая ам.долларт хүрсэн хэмээн тайландаа дурджээ. Далд уурхайн ТЭЗҮ хийх ажил үргэлжилж буй гэнэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс хийсэн тайлбараар ТЭЗҮ-г энэ оны эхний хагаст багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүний дараа “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчид болон Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-ийг батлуулах гэнэ. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг зээлж авахад дөхөм болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛГЫН ЗӨВЛӨЛД ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН ТЭЗҮ - ИЙН ЗӨВ БУРУУГ ОЙЛГОХ ХҮН Ч БАЙХГҮЙ . ҮНЭНДЭЭ ТЭНД МЭРГЭЖИЛТЭНҮҮД ГЭЖ БАЙХАА БОЛИОД МАШ УДАЖ БАЙГАА ДАА. ҮНЭХЭЭР ЭМГЭНЭЛТЭЙ БАЙНА .