Өмнөговь аймгийн тамгын газар Өмнөговь аймаг дахь Сарлагийн тоо толгойг өсгөх зорилгын хүрээнд “Сарлагийн наадам 2014”-ийг энэ сарын 24-нд зохиохоор болжээ. Энэ наадмын үеэр худалдаа, хэлэлцүүлэг, спортын тэмцээн зэрэг олон арга хэмжээ болох бөгөөд арга хэмжээ аймгийн Даланзадгад сумын Ёлын аманд болох юм байна. Сонирхуулахад, судалгаагаар 1990 онд Өмнөговь аймагт 3000-4000 орчим сарлаг байсан бөгөөд 2000 онд 2147 болж буурч, 2004 онд ердөө 199-хэн болжээ. Юутай ч Өмнөговь аймгийн тамгын газар энэ амьтныг аварч, тоо толгойг нь өсгөхийн тулд сарлагийн наадмыг гурав дахь жилдээ зохион явуулах гэж байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл ( 1 )
Sonin gazar mal ni ideh uvsgui humuus ni uuh usgui sarlag baidag ymuu