Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба ажлаа өгчээ. Тодруулбал энэ сарын 28-нд болох ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулганаар дараагийн ерөнхийлөгчийг сонгох юм байна. Тэрбээр энэ хуралдааны үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнах бөгөөд үүний дараа шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгууль гишүүдийн санал хураалтаар болох аж. Энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойгоо тэмдэглэж буй тус ассоциацийг Д.Дамба 2010 оноос хойш удирдаж байгаа юм. Ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт болох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )