Монгол Улсад олборлолтын 1304 лиценз хүчин төгөлдөр үйлчилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 21

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 2905 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Үүнээс 1304 нь ашиглалтых, 1601 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.5 хувийг эзэлж буй ажээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар хариуцдаг бөгөөд ийнхүү жилээс жилд лицензийн тоог багасгаж буй. Тодруулбал, 2005 онд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 5913 буюу нийт газар нутгийг 69.6 хувийг эзэлж байсан бол 2008 онд 5202 буюу 49.4 хувь, 2010 онд 4762 буюу 38.7 хувийг эзэлж байжээ. Тусгай зөвшөөрлөөр олгосон газар нутгийн хэмжээ тэлсээр, нөгөө талдаа лицензийн наймаа “цэцэглэх” болсон тул ийнхүү лицензийн тоог эрчимтэй багасгаж байна.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top