Францын “Арева” групп “Арева Монгол” компаниар дамжуулан Монгол Улсад уран хайх ажлыг эхлүүлснээс хойш 17 жил болж байна. Энэ хугацаанд тус компани Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт ураны хайгуул хийснээр хоёр том орд байгааг илрүүлжээ. Түүний нэг нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших Зөөвч-Овоогийн орд аж.
Ордын нөөцийг 54000 тонн хэмээн Монголын эрдэс баялгийн зөвлөлөөс тодорхойлсон байна. Тиймээс тун удахгүй тэд ураны ордыг олборлох, ашиглах хүсэлтийг Монголын талд тавих бололтой. Гол нь энэхүү саналаа хэзээ тавих нь тодорхойгүй боловч уран олборлох хүсэлтийг Монголын тал нааштайгаар хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэж “Арева майнс” компанийн зүгээс мэдэгджээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт уран олборлох, ашиглах төслийг “Арева майнс” хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Цөмийн энергийн газрын даргын тайлбарласнаар бол одоо уран ашиглах лицензийг нэг ч компанид олгоогүй байгаа. Уран ашиглах лиценз хүссэн нөхцөлд эл асуудлыг Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, ураны ордыг ашиглаж эхлэхтэй холбоотой үйл явц хууль эрх зүйн хүрээнд албажаагүй байгаа боловч “Арева майнс” компанийн зүгээс хийж буй тайлбараар бол Монгол Улсын нутаг дэвсгэрт уран олборлох нь тодорхой болж байна. Мөн иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс хийж байгаа мэдээллээр уран олборлох үйл явц 2019 оноос эхэлж болзошгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
sotsilzimiin yed orosuud abdag baisan sh dee, unegui abdag baisan, xereb uldsen bol uned xurgeed zarxad yagaad boloxgui gej, oros xujaa 2 daanch zobshooroxgui ee, deerees ni mongolchuudiin tarxiig ugaachixna shuu deeend neg teneg bna, aa orosuud uxaad abxaar xorgui bolj taarch bna uu
Uran gdg chine yamar ih hor nolootoig medj l baigaa baih avj baigaa uls da ashigtai c ogj baigaa manaid asar ih hortoi adarlaad l hvnii nvdend vl vzegdeh toosontsor mal hvnd.d yamar ih gai avchirhiig hen c medhgvi hoishi do yaah ve gdgee l sain hiine biz ene h