Сульдаатай төрийн даржин шийдвэр үзэглэгдэх нь...

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

Уул уурхайн сайд Д.Ганхуяг МАК-ийн дуудлагаар Цагаан суваргын ордыг түшиглэсэн үйл ажиллагаатай танилцаж яваа харагдсан нь сар гаруйн өмнөхөн. Тэр үед МАК-ийнхан салбар хариуцсан сайдад санаа оноогоо хэлэхдээ төрийн зүгээс эзэмших хувь хэмжээгээ бушуухан тогтоож өгөхгүй бол бүтээн байгуулалтыг зээлээр санхүүжүүлэх гэрээ, баяжмалыг урьдчилан борлуулах ерөнхий гэрээний хүрээнд хийгдэх ажлууд зогсоод байна гэж байсан. Тэгвэл чих зөөлөнтэй сайд тэрхүү үгс дээр нь удаж төдөлгүй анализ хийгээд Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив.

 

Төсөлд нь тусгаснаар бол нийт хөрөнгө оруулалт болох нэг тэрбум ам.долларын 34 хувийг төрийн хөрөнгө оруулалтаар хийж, 34 хувийн хувьцааг төр эзэмшихээр заасан байгаа юм. Үүнийгээ хуулийн дагуу гэж байна. Түүнчлэн тэр хэмжээний хөрөнгө мөнгийг энэ оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгаж оруулж иржээ. Тэгэхээр МАК-ийн тухайд төр засгийн шийдвэрт хэрхэн нөлөөлж чадах вэ гэдгээ ийн харуулж байгаагийн нөгөө талд төр засаг нь нэг компанийн бизнесийн эрсдэлийг хааж бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр шиг юм болох вий гэсэн асуудал гарч ирж байна.

 

Учир нь одоо мөрдөгдсөн хэвээрээ байгаа Ашигт малтмалын тухай хуулиараа бол төр Цагаан суваргын ордын  51-ээс доошгүй хувьд эзэн суух ёстой. Улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд гэдэг утгаараа  51-ээс доошгүй хувь нь төрийн мэдэлд үлдэх ёстой. Хууль журамд ингэж заасан байгаа. Гэтэл МАК-д Монголын хууль падлийгүй бололтой байна. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа энэ үед хөрөнгө оруулалтыг татах шийдвэрүүд гаргах нь зөв боловч, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилдэг компанийн эрх ашиг төр, хуулийн дээр эрэмбэлэгдэх нь зохистой дүр зураг биш байлтай.

 

Бонд гэдэг бол өр гэдгийг хаа хаанаа гадарлаж ойлгохтойгоо болсон. Түүнчлэн улсын өрийн хэмжээ хязгаар улам нэмэгдэж байгаа энэ үед төр гадаад зах зээлд өр зээл тавихдаа болгоомжтой хандах ёстой юм. Дунд болон урт хугацаанд үр шимээ өгөх төслүүд тун чухал ч, яг одоогийн нөхцөл байдлаа харахад гал алдахгүйн тулд нэгэнтээ эхлүүлсэн бас бус төслүүдийнхээ хэрэгжилтэд анхаарах, хөрөнгө оруулалтын урсгалыг тийш нь чиглүүлэх нь бас чухал байгааг анзаарахгүй байж боломгүй байна.

 

Цагаан суваргын зэс, молибдены ордын ордын тухайд стратегийн ач холбогдол өндөртэй ордуудын жагсаалтад албан ёсоор бичигдээд долоон жил болж байгаа.  Тэрчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой орд гэгддэг. Тэр ч үүднээсээ төрийн зүгээс тогтсон бодлоготой хандах ёстой төслүүдийн нэг. Гэтэл нэг хувь бизнесийн бүлэглэл хөрөнгө оруулалтаа алдлаа гээд чичрээд унангуут нь дагаж чичрээд  даржин шийдвэр гаргачихдаг байж болохгүй л дээ.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
namona(61.254.48.124) 2014 оны 07 сарын 30

er ni iu yriad hiigeed bgaa ni eruul bus ium hiitsgeeh ium ene deer bgaa humuus tarhi tolgoi ni reruul iumuu

0  |  0
Zochin(112.72.13.214) 2014 оны 06 сарын 03

Ene 60 ni nutgiin irgediin hanidwiin mungu gesen sumiin darga nar ni bugd ah duu nar ardchilsan nam ene sumand anh udaagaa garsan gesen

0  |  0
zochin(89.82.89.190) 2014 оны 06 сарын 01

Uls uuriinhuu baylagiig unegvui avah estou youn hudaldaj avah huulia uurchluuchee malnuudaa

0  |  0
zochin(122.201.19.68) 2014 оны 05 сарын 27

Ene dolir hulgaich uul uurhain salbraar togolson shuu.

0  |  0
mongol(203.91.119.139) 2014 оны 05 сарын 27

oyu tolgoig haraldaa yag ijilhen ajil hiij bga mongol 3000 dollar avch bhad gadaad ni 30000 avch bn shde

0  |  0
mongol(203.91.119.139) 2014 оны 05 сарын 27

mongol kompaniaa demjih ni zuv shde tend chini dandaa mongolchuud ajillaj bn shde. turiin huv undur bh tusam dampuu bdag biz de.

0  |  0
зочин (203.91.118.156) 2014 оны 05 сарын 26

энэ казакуудад хийгүй юм байхгүй шүү эд нарыг эх ороноосоо хөөц 100 жилийн өмнө орж ирсэн газар руу нь гаргах хэрэгтэй

0  |  0
зочин (203.91.118.156) 2014 оны 05 сарын 26

энэ хүнийг би мэднэ ийм арчаагүй юмуу үнэн бол яана даа хөөрхий

0  |  0
солтан (203.91.118.156) 2014 оны 05 сарын 26

im hynig ajlas n hooh heregtei

0  |  0
Мурат (203.91.118.156) 2014 оны 05 сарын 26

Баян өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтэсийн дарга С.Шаяхмет гэж мэдлэггүй, авилгач,удалч, хуурамч, хүүхэмсэг өөр муу муухай юу байдаг тэр бүгдийг өөртөө агуулсан ийм нэг даргын оромцог байна Залуучуудаа ниймийн даатгалд ажилд орохыг хүсвэл шаяхметед авилга өгөхөөр мөнгөтэй л очоорой мөнгөгүй бол санаадч хэрэгүй тэрнийг би биеэрээ мэдэрсэн ийм учраас энэ хүнийг авигач гэхээс өөр яах юм Энэ хүн өөрөө их сургууль төгссөн гэж хуурамч диплом бүрдүүлж даргын суудалд суучихаад бусад ингэж хандах эрхгүй шүү үүгээрээ энэ хуурамч гэдэг нь нотлогдож байна Өөрийн бүдүүн хар авгайгаа голоод залуухан эмэгтэйчүүдийг өөрийн болгож чаддаг нэгэн үүгээрээ энэ хүн хүүхэмсэг гэдэг нь нотлогдож байна 2005-2008 оны хооронд маш олон хүнээс хахууль авч групп гаргаад даргаасаа хөөгдөж байсан гэсэн ийм нэг бүтэлгүй дарганков байна

0  |  0
Zochin(182.160.3.141) 2014 оны 05 сарын 26

Ene soliison um duugai l baij bai daa.iluu huruu mini

0  |  0
зочин(202.179.20.131) 2014 оны 05 сарын 26

АН ЭНЭ ДОЛИРОО ЗАЙЛУУЛААЧ. ЭНЭНЭЭС ӨӨР УУЛ УУРХАЙН САЙД ХИЙЧИХ ХҮН АЛГА УУ??? 34% НЬ ТӨРИЙНХ ГЭЖ ЮУ СОЛИОРООД БАЙНАА ДДҮНХҮҮ ЮМ ЧИНЬ, МОНГОЛД БИТГИЙ ХЭЛ ГАДААДАД ЭРГҮҮ ДҮНХҮҮ ТОЛГОЙГООРОО НААД НЭГ ЮМ ЧИНЬ ДУУДУУЛАА БИЗ ДЭЭ. ОДОО ЭНЭ ДОЛИРОО ЗАЙЛУУЛААЧЭЭ. АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА.

0  |  0
zochin(66.249.93.146) 2014 оны 05 сарын 26

Haashaa haraad baigaa yum bol?

0  |  0
Top