Энэ сарын 7-ны өдөр бүх нийтээр спортыг дэмжих “Улаанбаатар-Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн, “Авто машингүй өдөр” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан иргэдийг марафонд чөлөөтэй, идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зарим томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхээр боллоо.
Нийслэлийн Засаг даргын “Худалдаа үйлчилгээний зарим байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” А/468 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн энэ бямба гарагийн ажлыг цагийн хуваарьт заасан амралтын өдөрт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )