Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг Гэсэр сүмийн замын уулзварын зүүн талд байх “Макс өргөө” ХХК-ийн барилгаас дүүжинт өргүүр төмөр унаж хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Уг барилгыг “Макс өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн барьж байсан бол туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж класс” компанийн ашиглаж байсан барилгын гадна заслын ажил хийхэд зориулж суурилуулсан төмөр ийнхүү унасан билээ.
Уг хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Улмаар “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт ирүүлжээ. Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас тус хэргийг хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэн, харьяалах шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
ogdog gazart ni ogwol taarna