Урт нэртийг ингэж дэвсэв

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 06

 Бороогийн алтны ордыг ашиглаад дууссан Бороо Гоулд компани Гацууртын ордын ашиглалтыг эхлүүлэх гээд Монголын Засгийн газартай хэлэлцэж байгаа гэж байсан бол талууд тодорхой хэмжээнд ойлголцсон бололтой байна. Учир нь Торонтод төвтэй Сентерра Гоулд корпорацийн охин компани Бороо Гоулд  өөрийн мэдэлд тусгай зөвшөөрөл нь байгаа  Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах хүсэлтээ манай нөхдүүдэд гаргасан тул, Засгийн газраас  тус ордыг стратегийн гэх ангилалд нэмж хамруулах талаар УИХ-д хандаад байгаа аж.  Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход Гацуурт нь Урт нэртэй хуулийн хүрээнд түдгэлзүүлэгдчихээд байгаа орд юм. Тэгэхээр Бороо Гоулдын зүгээс Гацууртыг стратегийн орд болгуулахаар хүсэлт тавьсан нь Урт нэртэй хуулийн дээр гишгэх гэсэн бодлого гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Бороо Гоулд компани Бороо ордын нөөцийг барчихаад Гацууртыг хуу хамахын тулд хоёр талбайг холбосон 55 км урттай замыг 2010 онд барьж дуусгасан. Тэгээд олборлолтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгчихвөл болоод явчих гээд байна, улсад чинь татвар сэлтээ төлөөд явчихна хэмээн томорсон зүйлийг хэлж ярьдаг. Тэгвэл ийнхүү Гацууртыг стратегийнх болгуулаад Урт нэртэй хуулийг гууль болгуулаад эдийн засгийн үр шимийг нь хүртэх аргыг тэд сонгожээ.

 

Гацууртын ордын нөөцийн тухайд  2010 оны 12-р сарын эцэс гэхэд боломжтой нөөцийн хэмжээ 1.5 сая унц, бодитой болон баттай нөөцийн хэмжээ 426,000 унц, боломжтой баялагийн хэмжээ 491,000 унц гэж тооцоолсон байдаг.Түүнчлэн ил уурхайгаас олборлосон хүдрийг Гацууртаас Бороогийн үйлдвэр рүү тээвэрлэж, тэнд Гацууртын ордын өндөр агуулгатай исэлдсэн хүдрийг дараа нь Гацууртын сульфидын хүдрийг боловсруулах гэнэ. Мөн тус үйлдвэрт Гацууртын боловсруулахад хүндрэлтэй сульфидын хүдрийг биологийн аргаар исэлдүүлэх нэмэлт цех байгуулна гэх мэдээллийг өгдөг. Ерөнхийдөө бол манай талаас байгаль орчноо бодсон шийдвэрийг гаргасан бол Бороо Гоулдын талаас байгальд халгүй технологийн тухай ярьдаг байдалтай он он дамнаж байгаа юм. Ер нь бол Бороо Гоулд компани зөвхөн Бороо, Гацууртын ордуудаар тогтохгүй. Тэдний эзэмшилд ашиглалтын 10, хайгуулын 4 лиценз байгаа бол Сентеррагоулд монголия компанийн нэр дээр ашиглалтын 7,  хайгуулын 20 нийтдээ 41 лиценз байгаа талаар өмнө нь дуулгаж байсан. Тэгвэл тэдгээрийн нэг нь Aлтан цагаан овоо ордын хайгуулын лицензийг эзэмшигч нь тэд юм.

 

Дорнод аймгийн Цагаан Овоо сумын нутагт байрлах Алтан Цагаан Овоо ордыг анх 2010 оны 5 дугаар сард илрүүлсэн гэх. Гэхдээ анхны эзэн нь Францын Арева компанийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох “Коже Говь” компани байжээ. Тодруулбал, Алтан Цагаан Овоо орд нь “Коже Говь” компаниас 2010 оны 5 дугаар сард Сентеррагийн худалдаж авсан Цагаан Овоо лицензит талбайд оршдог бөгөөд тус ордоос олох цэвэр ашгийн 1.75 хувийг Арева-д төлөх нөхцөлтэй гэдгийг Бороо Гоулдын зүгээс өгүүлсэн байгаа юм. Мөн түүнээс гадна Цагаан Овоо лицензит талбайтай зэргэлдээ орших Тариат, Хүрэн Толгой, Давхар Толгой гэсэн хайгуулын гурван талбайг  Сентерра эзэмшдэг аж. Энэ дөрвөн лицензит талбай нийлээд ойролцоогоор 77,000 га буюу 35 км х 25 км орчим талбайг хамардаг. Энэ талбай нь Дорнод Монголын талд оршдог бөгөөд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” Монгол Улсын хуульд хамрагдаагүй хэмээн тодотгожээ. Ямартай ч Сентерра Гоулдын тухайд Гацууртын төслийг албан ёсоор эхлүүлэх зөвшөөрөл автлаа хийх ажилтай, хөдөлгөх төсөлтэй байж ирсэн гэдэг нь эндээс харагдаж байна. Түүнчлэн тус компани Аревагийн охин компаниас дээрх лицензит талбайг худалдаж авснаасаа хойш 2010 оны 5 дугаар сараас 2011 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд хайгуулын үйл ажиллагаа хийгээд үнэт болон суурь металлын томоохон эрдэсжилттэй болох нь тогтоогдсон аж. Тэгэхээр тус ордуудаас хүртэх дараа дараачийн үр ашгаа Сентерра хэдийнээ тооцчихоод байгаа биз. За харин  Гацууртын тухайд улсаас хориглочихсон байсан ч,  албан бусаар олборлолт явуулсан гэгддэг тус компани гол усыг хүнцлээр бохирдуулсан гэх асуудалд бас холбогдсон юм.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.7) 2014 оны 09 сарын 14

Itgelt ee, chi naad medeelliihee unen bodit baidliig batlah yum uu? Setguulch hun ali ali taldaa tentsvertei medeelel tugeeh yostoi bolhoos bish ooriihoo uzel bodliig busdad tuldaj boldogguy l baimaar. Setguulchiin yos zui gej baimaarsan daa.

0  |  0
aimshig(188.64.247.13) 2014 оны 06 сарын 09

sv batbold chi araatan bish biz dee . hanaj tsadaj sur

0  |  0
ЗОЧИН(103.26.193.6) 2014 оны 06 сарын 09

БОЛЬЁ ОО

0  |  0
Top