МУГТ О.Гүндэгмаа ихэр хүүхдүүд төрүүлж, хэсэг хугацаанд спортоосоо хөндийрөөд байсан билээ. Тэгвэл тэрээр спортодоо эргэн ирж, Германы Мюнхен хотноо болж буй буудлагын дэлхийн цомын тэмцээнд онч сорьж байна. 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж, алтан медаль хүртсэн байна. Энэ дасгалд 95 тамирчин өрсөлдсөнөөс О.Гүндэгмаа урьдчилсан дасгалд 584 оноо авч тавдугаар байраар шигшээ наймд шалгарчээ. Хагас шигшээ буудлагад 21 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Улмаар аваргын төлөө Герман улсыг төлөөлж тэмцээнд оролцсон нутаг нэгт тамирчин Д.Мөнхбаяртай өрсөлдөж, 8:0-ээр ялалт байгуулжээ. Энэ түүний Лондон 2012 олимпоос хойшхи анхын олон улсын чанартай тэмцээн байв. Гавьяат тамирчин маань дэлхийн цомоос долоо дах алтан медалиа авч байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл ( 10 )
Munhbayraa avaachdee.manai baylag shyydee.Bid tsuuhyylee shyydee.
Bayr hyrgie.Baharhaj baina.
Баяр хүргэе. мундаг охин. Аав нь үнэхээр зоригтой, баатар хүн байсан юм даа. Сутай хайрханы орой дээр шүхрээр бууж байж билээ. Сугар, Отряд хоёр гэж домог шиг эрчүүд байлаа. Мөнхбаяраа буцааж авах хэрэгтэй. Эх орноосоо урвасан биш, спортын амжилтын төлөө л сонголт хийсэн хүүхэд, дэлхийн хэмжээний тамирчин
Үнэхээр монгол түмний бахархал Баяр хүргэе
Mundag yumaa.
германы мөнхбаяр, олимпоор алт авсан хятадын тамирчин 2 ын дээр гарсан нь нэр төрийн хэрэг мөн. Бүх монголчууд чамд хүндэтгэл үзүүлж бна
баярлалаа
үнэхээр байрлалаа
ter hyatad ter mongoliin deer garsand bayarlalaa
BAUR HYRGII