Төрийн банкны бүх салбаруудаар, MobiXpress дансанд орлого хийхийн зэрэгцээ, Төрийн банк, MobiXpress данс хооронд мөнгөн шилжүүлэг хийдэг боллоо.
2014 оны 6-р сарын 10, Улаанбаатар хот –Орон зай цаг хугацаанаас үл хамааран гар утсаараа төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлэг хийх боломжийг олгодог MobiXpress үйлчилгээ Төрийн банктай хамтран тус банкны болон Мобикомын нийт хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хамтарсан үйлчилгээ нэвтрүүлж эхлээд байна.
Орон даяар банкны үйлчилгээг хүргэн ажилладаг Монгол улсын тэргүүлэгч арилжааны банк болох Төрийн банкны 540 салбараар MobiXpress дансанд орлого хийх боломжтой боллоо. Мөн түүнчлэн Төрийн банкны харилцагч интернет банк, смарт банкны үйлчилгээг ашиглан банкны данснаасаа MobiXpress дансанд мөнгө шилжүүлэх, MobiXpress үйлчилгээний харилцагч гар утасны СИМ картанд суусан MobiXpress цэс, MobiXpress ухаалаг апплекейшн болон www.mobixpress.mn вэб хуудсаар дамжуулан MobiXpress данснаасаа Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлэх боломжтой.
MobiXpress үйлчилгээ нь Мобикомын дугаар хооронд мөнгөн шилжүүлэг хийх, урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийг нэгжээр цэнэглэх, дараа төлбөрт хэрэглэгчийн ярианы төлбөрийг төлөх, худалдаа үйлчилгээний газрууд болон “Замбала” сүлжээ сүпермаркетад төлбөр тооцоогоо хийх, Мобинет, Улуснетийн интернетийн эрх, олон улсын ярианы Глобус карт худалдан авах, Петровисын шатахуун худалдан авах зэрэг төлбөр тооцооны цогц боломжуудыг олгож буй цахим мөнгөний үйлчилгээ юм.
Хэрэв та Төрийн банкны харилцагч боловч MobiXpress-н харилцагч болж хараахан амжаагүй бол Мобикомын үйлчилгээний салбаруудад цахим үнэмлэх, гар утастайгаа ирж үнэгүй бүртгүүлээрэй. Төрийн банкны интернет банк, смарт банкны хэрэглэгч болохыг хүсвэл Төрийн банкны дурын салбарт цахим үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ.
MobiXpress үйлчилгээний лавлах утас: 2222 /149/
Төрийн банкны лавлах утас: 18001881
Сэтгэгдэл ( 0 )