Тавантолгойн үйл ажиллагаатай танилцжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон стратегийн чухал ач холбогдол бүхий орд газарт түшиглэн төрийн өмчийн оролцоот хувьцаат компани байгуулж үйл ажиллагааг нь үр ашигтай удирдан зохион байгуулах, түүний өгөөжөөс ард иргэдэд хишиг хувь хүртээх чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийн байдлыг шалгах зорилгоор Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зургадугаар сарын 10-11-ний өдрүүдэд ажиллав.

Танилцах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Үндэсний Аудитын газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун, зүүн цанхийн уурхайн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааны ажлын явц байдал, уурхайн ажилчдын ажлын байр, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, амьдарч буй орон байр/кемп/-тай танилцсан бөгөөд инженер техникийн ажилчид, албан хаагчдтай уулзаж санал, хүсэлтийг нь сонслоо.

Мөн ажлын хэсгийн гишүүд “Тавантолгой” ХК-ийн болон “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, усан сан, нүүрс угаах үйлдвэр, ажилчдын ажиллах, амьдрах орчны нөхцөл байдалтай танилцаж ажилчидтай уулзжээ.

 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун цанхийн нүүрс олборлож буй талбай.

 

 

 
“Энержи ресурс” ХХК-ийн  усан сангийн байгууламж

 


“Энержи ресурс” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИТГЭХГҮЙ(112.72.13.8) 2014 оны 07 сарын 21

ХУДЛАА ХУДЛАА

0  |  0
иргэн хүний хувьд(202.179.24.253) 2014 оны 07 сарын 04

ээ газраа ухаж сэндийчээд олсон баялгаасаа авсан ашиг бараг байхгүй гадаадын хэдэн байгууллагыг тэжээдэг байж ухах хэрэг байна уу ингэж байхаар газар сүүтгэхээ болиод хэдэн малаараа малчины амьдралаар амьдарсан нь дээр биз мах сүү ногоо гурилаараа хооллож үс ноосоор нь хувцаслаад амьдарч болох л байлгүй амьдраад өдийг хүрсэн юм чинь. шавхагдашгүй баялаг биш шүү дуусах нь тодорхой ухаж идэж хүнд өгч дуусаад сэндийчсэн шороогоо самраад үлдэх гэж үү ирээдүйд ийм ч одоо тоос шороон дунд амьдрахад хэцүү байна шүү дээ

0  |  0
Top