Хятадууд Саусгоби сэндс-ээс татгалзсан нь худлаа байв уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 14

 “SouthGobi Resources” компани Монголд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах санхүүгийн эх үүсвэр хайж байгаа талаар мэдээлэл байсан. Арвандөрвөн оны эхний улирлын байдлаар 106.8 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа тус  компани манай улс дахь төслүүдээ орхих бодолгүй байгаа гэж байсан бол сүүлийн үед анхаарал татсан бас нэг мэдээлэл гарч байна. Тодруулбал, “SouthGobi Resources” компанийг худалдах асуудал дахин яригдаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээллээр бол  “SouthGobi Resources” компанийн 58 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources”-ийн мэдэлд байгаа хувьцааг наймаалцах асуудал яригдаж буй аж. Тэгэхээр хяналтын багцыг худалдаж авах талд эрх мэдэл очих нь тодорхой. Түүнчлэн Монгол дахь нүүрсний бассейн ордыг урагш нь зөөж байгаа тал өөрчлөгдөж таарах бололтой. Чухам хэн байх  вэ гэдэг нь хүлээлт үүсгэсэн асуудал болж байна. Хятадын хөрөнгө оруулалтын корпорациас авсан 250 сая ам.долларын зээлийн төлбөрөө төлөх гээд хөрөнгө мөнгө хайж байгаа гэгдэж байсны хувьд ч хятадуудын мэдэлд 58 хувь нь очихгүй гэх газаргүй л байгаа юм. Эргэн сануулахад, өнгөрсөн сонгуулийн өмнө “SouthGobi Resources” компани болоод хятадын төрийн өмчит Чалкогийн хооронд далд хэлцэл явагдаж, манай өмнийн говийн ордуудыг хятадуудад дамлах гэж байсан асуудал илэрч чамгүй дуулиан дэгдэж байсан юм.

 

Ер нь “SouthGobi Resources” компанитай холбоотой хууль журам зөрчсөн  анхаарал татсан мэдээллүүд бий. Тухайлбал, тус компанийн зүгээс манай эрх мэдэлтнүүдэд авлига өгсөн, татвараас зугтсан зэрэг асуудалд АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын нөхдүүд хариуцлага хүлээгээд өнгөрч буй. Харин компанийн нөхдүүдийн тухайд элдэв асуудалгүй өнгөрч таараад байгаа юм. Монголын хөрсөн доорх эрдэс баялгийг шинэ ажлын байр, улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн тогтвортой хөгжил рүү хөрвүүлэхийн төлөө ажиллаж байгаа хэмээн өөрөө өөрийнхөө ажлыг магтаж ирсэн тус компанийн тухайд үнэн чанартаа уршигтай үйл ажиллагаа явуулдаг гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан гэхэд болох юм. “SouthGobi Resources”-ын охин компани Саусгоби сэндс ХХК-ийн  мэдэлд манай гэх тодотголтой ихээхэн баялаг бий. Тодруулбал, “Айвенхоу  Майнз Монголия Инк”  компани зургаан  жилийн өмнөх  наймдугаар сард  нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани болох  “Саусгоби Сэндс” ХХК-ийг манай улсад байгуулсан юм.  Үүнээс хоёр сарын өмнө буюу 2007 оны  зургадугаар сард  олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор  “Southgobi Energy Resources” компанийг байгуулсан байдаг.Улмаар  “Southgobi Energy Resources” нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь  нүүрсний ордууд дээр тулгуурлан  Торонто,  Хонгконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр “Southgobi Energy Resources” ч бай,  “Саусгоби Сэндс” нь ч бай Оюутолгойн “загалмайлсан эцэг” хэмээн өөрийгөө өргөмжлөх шахдаг  Р.Фрийдландын “Айвенхоу” –гоос угшилтай  юм.

 

Саусгоби сэндс ХХК-ийн тухайд Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог  Овоот толгой нүүрсний орд газарт 2008 оноос эхлэн олборлолт явуулж байгаа  бөгөөд  Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд хэмээн 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын  төрийн өмчит  “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн байдаг. Өөрсдөө л зээл гэж тайлбарладаг болохоос угтаа бол  500 сая ам.долларын төлөөс нь   “Southgobi Energy Resources” компанийн хувьцааны 29,9 хувь. Нэг ёсондоо Хятадын төрийн өмчит санхүүжилтийн корпораци  500 сая доллараар ийм хэмжээний хувьцааг нь авч Монголын нүүрсний баялагт хүрэх өмнөд хөршийн эрмэлзэл  тодорхой хэмжээнд биелэлээ олсон харагдаж байгаа юм. Тэгэхээр зээлсэн гэхээсээ худалдсан гэх ойлголт энд  илүү зохицмоор.  Ямартай ч энэ мөнгө нь зөвхөн Монголд зарцуулагдаж, Овоот толгойн уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой тал талын ажлууд урагшилж байх учиртай.  Тэд ингэж л ойлгуулсан. Тэгж л Монголын нүүрсийг баталгаа болгосон. Дагаад,  эхэнд өгүүлээд байсанчлан тэд улс монголын эдийн засагт тустай үр дагаврыг оруулах ёстой юм. Гэтэл бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад Саусгоби сэндс ХХК  нь “ирэх 2-3 жилийн дотор хүчин чадлаа нэмж жилдээ 8-15 сая тонн нүүрс олборлож, экспортлох төлөвтэй.  Цаашид Овоот Толгой уурхайгаас Шивээхүрэнгийн боомт хүртэл  47 км хатуу хучилттай зам барина. Нүүрсээ угааж баяжуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөж байна” гэсэн зүйлсээ  ярьсан хэвээрээ байсан юм. Одоогоор  тус компани Өмнөговь аймагт ашиглалтын 303 км2 газар хамарсан, Монгол улсын урд хилээс 50 – 150 км зайд байрлалтай  600-700 сая тонн нүүрс агуулж байгаа   3 ордын лиценз эзэмшиж, нэг ордоос олборлолт хийж,    найман сумын нутагт хайгуул  хийж байгаа ч, нүдэнд үзэгдэх ажил хийлгүй “санхүүжилт байхгүй, мөнгө байхгүй” гэсэн шалтаг барин Монгол ажилчдынхаа тоог цөөлөх аяныг  өрнүүлж эхэлсээр сүүлдээ өмнийн говийн нүүрсний бассейныг өмнөд хөршийн төрийн өмчит Чалкод өгөхөөр хэлцэл хийж байгаад баригдсан. Тэгвэл энэ удаа дахиад л хэлцэл хийж байна. Хэлцлийг хятадуудтай хийж байхыг үгүйсгэх аргагүй юм.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ingej zovj baihaar?!(123.121.210.182) 2014 оны 10 сарын 15

Manai bayalgiig ali uls ezemshih erh avlaa ch garsan buteegdehuuniig ni Hyatad l zarah baih. Hajuuhand ni hyazgaargui ih zah zeel baihad davuulaad zarah uls oldohgui ni lavtai. Tegeheer 3 tiish ni changaatsaldaj baihaar Hyatadad ogood dan gan hyatadtaigaa hereldej baival zugeer yum bish uu.

0  |  0
Ingej zovj baihaar?!(123.121.210.182) 2014 оны 10 сарын 15

Manai bayalgiig ali uls ezemshih erh avlaa ch garsan buteegdehuuniig ni Hyatad l zarah baih. Hajuuhand ni hyazgaargui ih zah zeel baihad davuulaad zarah uls oldohgui ni lavtai. Tegeheer 3 tiish ni changaatsaldaj baihaar Hyatadad ogood dan gan hyatadtaigaa hereldej baival zugeer yum bish uu.

0  |  0
зүрх судас (202.179.20.221) 2014 оны 07 сарын 25

Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга лекц 7 сарын 26-ны 12 цагаас явагдах гэж буй тул та бүхнийг урьж байна. Тус лекцээр Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны бөглөрлөөс шалтгаалах бүх төрлийн эмгэгүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцана. АУ доктор лекцийг удирдан явуулж, бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй хүмүүст хувьчлан зөвлөгөө өгөх тул бүх шинжилгээтэйгээ ирэхийг хүсч байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038

0  |  0
(62.210.82.224) 2014 оны 06 сарын 21

When you think about it, that”s got to be the right anrwse.

0  |  0
zocin(88.156.14.176) 2014 оны 06 сарын 15

us tatwaraa awaaszee,eh ornii baylgaa zygeer ygeed haraad syydag iim uls gej baihuu

0  |  0
zochin(89.82.89.190) 2014 оны 06 сарын 14

Iimerhuu nuhdiig avilgaltai temtseh gazar chalgaachee mongolchuudaal nuhaad baih ym gadniihniig bol yachij chadahgui ym

0  |  0
Top